Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Мадоннагийн охин ээжтэйгээ ”дуугарахаа больжээ”
Дуучин Мадонна өсвөр насны хоёр хүүхэдтэйгээр хэрхэн харилцах учраа олох гэж амаргүй даваатай тулгарч буйгаа саяхан "Good Morning America" нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Түүний том охин Лурдес одоо 16 настай бол том хүү Рокко нь 12 хүрч байгаа юм. Тэд хоёулаа ээжтэйгээ хамтран ажиллаж, аялан тоглолтоор явахад нь Лурдес бүжигчдийн хувцас хэрэглэлийг хариуцаж, харин хүү нь брэк бүжгийн номер үзүүлж, заримдаа DJ хийх ч үе гардаг. 
Мадонна охиндоо iphone авч өгснөөс хойш Лурдес утаснаасаа салахаа байж, ээжтэйгээ бараг дуугарахаа больсон бол өсвөр насны хүү нь охид руу нүд унагаад болохоо больжээ.

Хэдийгээр Мадонна чөлөөтэй сэтгэлгээгээрээ заримдаа олныг ч алмайруулдаг хүн боловч хүүхдүүдээ жирийн л хүүхэд шиг томоотой, ёс журамтай хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг учир тэдэнтэй яаж харилцах учраа олох вэ гэж бодоод заримаа толгойгоо гашилгахад хүрч байна хэмээн ярьжээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан