Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Өр төлбөргүй гэсэн лавлагааг цахим хэлбэрээр авна
Засгийн газраас орон сууцны зээлийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банктай хамтран иргэдэд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-21-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэд өр төлбөргүй гэсэн лавлагаа авчээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал  ихэссэнтэй холбогдуулан лавлагааг олгох мэргэжилтний тоог нэмж, өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байна. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул цаашид иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран энэ сарын 24-ний өдрөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхэлхээр болоод байна. Лавлагаа авах иргэд зээл авч буй банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан