“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хотын төвийн LED гэрлэн чимэглэлийг өнөөдөр асаана
Сүхбаатарын талбайн эргэн тойронд суурилуулсан гэрэлтүүлгийг өнөөдөр 22:00 цагт нэгэн зэрэг асаана. Хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн томоохон шалгуур бол гэрэлтүүлдэг. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. PHILIPS компани бол шөнийн гэрэлтүүлгийг хамгийн өвөрмөц, шинэ шийдлээр хийдэг шилдэг компани бөгөөд Парисын Эйфлийн цамхаг, Лондонгийн гүүр зэрэг дэлхийн гайхамшиг болсон барилгуудын гэрэлтүүлгийг хийдэг дэлхийд нэр хүндтэй компани билээ. Тиймээс НЗДТГ-аас орчин үеийн шилдэг технологи бүхий гэрэлтүүлгийг хотын төв гудамжуудад суурилуулах ажлыг “PHILIPS” компанийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч “Сентино Лайтинг” компанитай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэ дагуу Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон зэрэг барилгын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулж дуусаад байгаа бөгөөд эдгээр гэрэл нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг гэж гүйцэтгэгч компаниас хэлж байна.

0 Сэтгэгдэл