“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Их хотын соёл ийм л зүйлээс эхэлнэ
Хотдоо дугуйн зогсоолтой болох санал гаргасан “Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубт өнөөдөр 3000 гаруй залуус нэгдээд байна. Эдгээр залуус сайн дураараа хамтран өөрсдийн санхүү хөрөнгөөр Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр, Өргөө, Тэнгис кино театр, СТӨ зэрэг газарт дугуйн зогсоол шинээр байгуулаад байна. Тэд дугуйн зогсоол хийхдээ хотын мэр Э.Бат-Үүлд тус саналаа хэлж, хотын удирдлагууд ч дугуйн зогсоол байгуулах газрын асуудлыг шуурхай шийдэж өгчээ.
“Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубийн гишүүд цаашид гадаад орнуудын туршлага, стандартын дагуу хийсэн дугуйн замаас үлгэр жишээ авч Улаанбаатар хотдоо хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Улаанбаатар хотод өдөртөө 250 хүн дугуйгаар зорчдог гэсэн тоо бий. Ингэж дугуйн зориулалтын зогсоолтой болсноор цаашиад энэ тоо нэмэгдэх, хотын оршин суугчид эрүүл мэнддээ ээлтэй, хөдөлгөөнтэй амьдрах, улмаар байгаль орчинд хор хөнөөлгүй тээврийн хэрэгслээр зорчих эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх, хотын соёлыг хөгжүүлэхэд том алхам болно гэж залуус үзэж байна.
Хотдоо дугуйн зогсоолтой болох санал гаргасан “Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубт өнөөдөр 3000 гаруй залуус нэгдээд байна. Эдгээр залуус сайн дураараа хамтран өөрсдийн санхүү хөрөнгөөр Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр, Өргөө, Тэнгис кино театр, СТӨ зэрэг газарт дугуйн зогсоол шинээр байгуулаад байна. Тэд дугуйн зогсоол хийхдээ хотын мэр Э.Бат-Үүлд тус саналаа хэлж, хотын удирдлагууд ч дугуйн зогсоол байгуулах газрын асуудлыг шуурхай шийдэж өгчээ. “Хотын хөгжил ба залуусын оролцоо” клубийн гишүүд цаашид гадаад орнуудын туршлага, стандартын дагуу хийсэн дугуйн замаас үлгэр жишээ авч Улаанбаатар хотдоо хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Улаанбаатар хотод өдөртөө 250 хүн дугуйгаар зорчдог гэсэн тоо бий. Ингэж дугуйн зориулалтын зогсоолтой болсноор цаашиад энэ тоо нэмэгдэх, хотын оршин суугчид эрүүл мэнддээ ээлтэй, хөдөлгөөнтэй амьдрах, улмаар байгаль орчинд хор хөнөөлгүй тээврийн хэрэгслээр зорчих эрүүл дадал зуршлыг хэвшүүлэх, хотын соёлыг хөгжүүлэхэд том алхам болно гэж залуус үзэж байна.
А.Индра
0 Сэтгэгдэл























