Б.Бат-эрдэнэ аваргын намтар түүхийг “Бид аваргууд” гэдэг Куйн хамтлагийн дуутайгаар энд тэндгүй тавьжээ. Түүний хүүхэд насыг хальтхан гаргаад цэрэгт явсан тухай нь дурьдаад, “Алдар” нийгэмлэгт очсон талаар нь гаргах юм. Үүнээс харахад түүний “Алдарын зам” нь дардан ажээ.
Ажил төрөл хийж ч байсангүй. Барилдаад л ялаад л бараг л бүх насаа дэвжээн дээр эсвэл бэлтгэл дээр өнгөрөөжээ. “Аврага” дээд сургууль байгуулж, аваргын амьдралыг харахад яг л үлгэрийн баатар шиг дээшээ аваргадаад л яваад байж. Энэ хүн ер нь хүнээс арван мянган төгрөг ч зээлж үзээгүй хүн болтой. Социализмийн үеэс л гадаадад явж барилдаад л амьдрал нь дагаад дээшээ явчихжээ. Сайхан амьдралтай сайхан түүхтэй хүн байна. Харин энэ их зовсон олныг ойлгох уу. Хар нялхаасаа ард түмнээсээ тасраад зааланд амьдарсан хүн яаж зээл авдаг, яаж зовж хахууль өгч ажлаа бүтээдэг, яаж өлсөж цангадаг гээд ер юм ойлгох хүн мөн үү. Аварга л гээд насаараа ажлаа алга урвуулахын төдийд гүйцэлдүүлж байсан хүн байх юм. Цаана чинь хог түүдгээс эхлээд хоригдол, хохирогч хоолгүй хонож байгаа хүмүүс салсан сарнисан, өнчин гээд баахан хүн хүлээж байна. Сурталчилгааны нэвтрүүлгүүдийг нь харахаар спортын мэдээ үзээд ч байгаа юм шиг. Олимпод явах хүний сурталчилгаа шиг л байх юм. Манай оронд хэдэн бөх байдаг юм болоо. Д.Дагвадоржийг давах гэж байгаа юм шиг л сурталчилгаа яваад байх юм.
Үхэр чихрийн амт мэдэхгүй гэдэг дээ. Харин аврага бол зовлон гэж сонссон л байх. Гэхдээ л түүний амьдралд ямар ч байсан зовсон юм ер алга. Цэрэгт очоод ч дэглүүж үзээгүй нь мэдээж. Ард түмэнтэй амь нэг байхаа бүр багаасаа орхисон хүн юм биш үү...