Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хоёр Эвш ихэрлэжээ
Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тав, зургадугаар сард хийсэн  мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн хоёр тохиолдлыг тэмдэглэжээ. Цагаанбогд уулын Сүүжийн булагт тавдугаар сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Нямдаваа энэ жил төрсөн хоёр ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж  байсныг тэмдэглэсэн байна. Мөн байгаль хамгаалагч Б.Анхбаяр, Н.Алтаншагай нартай зургадугаар сарын 17-нд Атас уулын Богд цагаан дэрсний тэжээлийн цэг дээр ихэр бамбарууштай эвш нэмэлт тэжээл идэж байгаад тааралджээ.
Эдгээр газрууд нь хоорондоо 200 км зайтай орших ба мазаалай хавар хоёрдугаар сард ичээндээ төллөдөг тул нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идээшлэн явдаг болохыг харуулж  байна. Байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг газарт өнгөрсөн жил төрсөн хоёр настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ. Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан