“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Залуучууд ирэх 12-р сард Лаос улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бүнньян Сайсанвонгд МЗХ-ны саналаар гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Буянбадрахыг хүлээн авч уулзсан байна. Лаос улсын элчин сайдын яамтай уулзаж буй анхны залуучуудын байгууллага нь МЗХ болж байна гэдгийг элчин сайд онцолсон байна. Энэхүү уулзалтын үеэр Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо (ЛАХЗХ) –ны урилгаар албан ёсны айлчлал хийх, хамтын ажиллагааны хөтөлбөр батлах, Монгол улс болон Лаос улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарт харилцан мэргэжилтэн солилцох зорилго бүхий “Ажилчин залуусын солилцоо”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МЗХ-ноос зохион байгуулдаг олон улсын залуучуудын хөтөлбөр буюу “Сумын наадам”, “Олон улсын залуучуудын зуны зуслан” гэх мэт үйл ажиллагаанд Лаосын залуучуудыг хамруулах талаар ярилцаж, хоёр орны залуучуудын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд хамтын ирээдүй, харилцааг хөгжүүлэх гол хүч юм гэдгийг онцлоод цаашид залуучуудын талаар олон үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагаа явуулах нөөц байгаа талаар харилцан санал солилцжээ. МЗХ-ны тавьсан саналуудыг Элчин сайд Бүнньян Сайсанвонгд сайшаан хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд БНАЛАУ-ын Социалист Залуучуудын Холбоонд хийх албан ёсны айлчлалын хугацааг тодорхойлж энэ оны 12 дугаар сард хийхээр тогтсон байна. Харин БНАЛАУ-аас Монгол улсад хийх Залуучуудын байгууллагын айлчлалыг 2014 оны 7-8 дугаар сард хийхээр болжээ. Дашрамд дурдахад 2007 оноос өнөөг хүртэл Лаос улсын 34-н оюутан Монголын их дээд сургуулиудад суралцсан бөгөөд одоогоор 31-н оюутан МУИС, ШУТИС, ЭМШУИС болон ХААИС зэрэг сургуулиудад суралцаж байгаа юм байна. Харин манай улсаас 25-н оюутан Лаосын их сургуульд суралцдаг аж.

0 Сэтгэгдэл