Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Кэни Уэст охиндоо зориулан дөрвөн дуу бичиж, хуримандаа яарч байна
Анхны үрийнхээ зулайг үнэрлээд хэдхэн хонож буй рэппер Кэни Уэст бяцхан охиндоо зориулан дөрвөн ч дуу зохиогоод байгаа гэнэ. Түүний найз бүсгүй Ким Кардашиан өнгөрсөн бямба гаригт амаржихдаа нэлээд хүндрэлтэй төрсөн нь Кэни Уэстийг их айлгаж сандраажээ. Охиныг нь төрүүлэх гэж төрөлтийн хүндрэлийг тэсвэртэйгээр давсан хайртай бүсгүйгээ Кэни Уэст энэ өдрүүдэд улам илүү хайрлан халамжлах болж, аль болох хурдан хуримаа хийхээр яарч байгаа гэнэ. Тэд уг нь хуримын ёслолоо хийхээр яаравчлахгүй байсан ч Кэни Уэст охиноо төрсний дараа гэрлэлтээ хойш тавихгүй, даруйхан хийнэ гэдгээ ойр дотныхондоо хэлсэн байна.  Харин реалити шоуны од Ким Кардашианы хувьд эмнэлэгээс гармагцаа фитнесст эрчимтэй явж, хуучин биеийн жиндээ орох гэж яарч байгаа гэнэ. Хүүхэд нь таван долоо хоног дутуу төрсөн учир биеийн жингээ гүйцтэл нь эмнэлэгт байх шаардлагатай болсон Кардашиан бие давхар үеийн жингээ хаяхын тулд эргэж ирсэн хүмүүсийг амттан авчрахгүй байхыг урьдчилан анхааруулж байгаа аж.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан