Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хогоо хөрөнгө болгох арга бол метан хий ялгаруулж авах


АНУ-ын Хөдөө аж ахуйн яам ба Байгаль орчныг хамгаалах удирдах газрын гаргасан мэдээгээр Америкийн иргэд худалдан авсан нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 40 хувийг хэрэглэлгүйгээр хог дээр хаядаг ажээ. Энэ нь жилдээ дунджаар 165 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн хог дээр хаягддаг гэсэн үг юм.

Энхүү судалгаатай танилц­сан Нью-Йоркийн мэр Майкл Блумберг байдлыг нэн даруй өөрчлөх шаардлагатай гэж үзээд органик гаралтай хаягдлын ашиглалтыг сайж­руулах төлөвлөгөөг санал бол­госон байна.
Блумбергийн санал болго­сон төлөвлөгөөний дагуу 2016 он гэхэд Нью-Йоркийн оршин суугчид хүнсний хаягдлаа бусад төрлийн хаягдлаас ял­гаж хаяж байхаар болжээ.

Одоогоор Нью-Йорк хот жилдээ 1.2 сая тонн органик хаягдал гаргадаг нь газар бу­лагддаг нийт хогны 35 хувийг эзэлж байна. Харин ялгасан хүнсний хаягдлыг бордоо эс­вэл шатдаг хий боловсруулах байдлаар ашиглахад дөхөм болох юм.
Ингэж ялгах нь хотыг эко­логид төдийгүй иргэдэд ихээхэн ашиг өгөх аж. Учир нь хүнсний хаягдлыг тусгай уутанд ялгаж бөөгнөрүүлснээр хүн хэдий хэмжээний хоол, хүнсийг огт ашиглалгүйгээр хаяж байгааг бодитоор харуулан, цаашид хэмнэлт хийх сэдэл өгнө гэж мэргэжилтнүүд үзжээ.

Америкийн Хөдөө аж ахуйн яам энэ жил хүнсний бү­тээгдэхүүн худалдан авах үнэ нь өмнөих жилийнхээ 3.5 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгдсэн нь хотын иргэдийг хэмнэлт хийхэд бүр ч их түлхэх нь дамжиггүй биз. Хаа байсан Нью-Йоркийн зүйл манайд ямар хамаатай юм гэсэн асуудал зүй ёсоор урган гарна.
Гэвч манайд сүүлийн жи­лүү­дэд жил ирэх тусам хэмжээ нь нэмэгдэж байгаа хог, хаягдлыг дэмий нэг газар булж, далдлан хаяхаас татгалзах хандлага газар авч байна. Шил, төмөр, хуванцар сав, цаас, гялгар уут, машины дугуй гэх мэт дахин ашиглах боломжтой хаягдлаас гадна өдөр болгон асар их хэмжээний органик хаягдал, түүний дотор хоол хүнс хогийн цэг дээр ирж төвлөрч байдаг. Эдгээр органик хаягдал нь ялзарч агаарт ихээхэн хэмжээний янз бүрийн хий ялгаруулдаг. Европ, Америк төдийгүй манай хойд хөршид энэ хийг өдөр тутмын амьдралд ашиглаад эхэлчихэж.

Хогийн цэгээс ялгарч байгаа хийн 30 хувь нь нүүрс­хүчлийнх, 70 хувь нь метан бай­даг аж. Энэ метаныг цуг­луулан хуримтлаж дараа нь аж ахуйд ашигладаг янз бү­рийн төхөөрөмж байдаг. Ту­хайлбал, Европын био хийн ассоциацын мэдээлснээр 2011 оны байдлаар тус тивд хогийн цэгээс ялгарч байгаа хийг хуримтлуулах 12.8 мянган төхөөрөмж ажил­лаж байв. Хийх цуглуулах тө­хөө­рөм­жийн тоогоор Герман улс тол­гой цохидог бөгөөд 8.4 мян­ган төхөөрөмжтэй. Үүний ачаар Европт хоёр жилийн өмнө гэхэд 1.1 тэрбум шоо метр хаягдлын хий цуглуулсан нь арван сая тонн газрын тосыг ашигласантай адил юм.
Оросын эрдэмтэд энэ та­лаар өөрийн онцлогийг тус­га­сан судалгаа явуулж үзээд сая тонн хаягдлын хий нь 50 сая шоо метр байгалийн шатдаг хийтэй дүйцнэ гэсэн дүгнэлт гаргасан байна.

Ингэж олборлосон хийг гол төлөв цахилгаан станцын түлш болгон ашигладаг. Жи­шээл­бэл, ОХУ-ын нийслэл Моск­вад ийм цахилгаан станц бий. Ийм цахилгаан станцын хүчин чадал тийм ч өндөр бус ч чамгүй  хэрэглээг хангаад байх нь. Манайд бол нэг аймгийн төвийг өлхөн хангаж чадах ажээ.
Хогноос шатдаг хий гаргаж авах нь өөр нэг давуу талтай. Зарим оронд хаягдлыг шатаах нь илүү ашигтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хий ял­га­руулахыг хүлээлгүйгээр шууд л шатааж гаргасан ду­лаа­ныг мөн л тодорхой байд­лаар ашигладаг. Гэтэл хог хаяг­дал шатаах явцад агаарт асар их хэмжээний хортой нэг­дэл, хүнд металл ялгардаг бо­лохоор утааг цэвэршүүлэх на­рийн шүүлтүүр, хатуу хяналт тог­тоох шаардлагатай байдаг.
Харин хаягдлын хийг ша­таахад ингэж нарийн шүүлт байрлуулах шаардлага байх­гүй. Хийг нь ялгаруулан авсны дараа үлдсэн хаягдлыг харин ашиглахад хялбар болдог аж.

Ногоон технологийг нэвт­рүүлэх, экологийг хамгаалах тал дээр түлхүү анхаарна гэж байгаа манай улс энэ мэт тэргүүний технолгийг сайтар судлан, улсдаа нэвтрүүлэх тал дээр илүүтэй анхаарахад илүүдэхгүй байх. Нэлээд хэдэн жилийн өмнө хог шатаан ажилладаг уурын зуух маягийн үйлдвэр барих талаар яригдаж байгаа чимээгүй болсон. Өнөөдөр нэвтрүүлэхээр болвол хаягдлыг хийг цуглуулан ажилладаг станц барих гэсэн арай илүү боловсронгуй технологи оруулж ирэх талд түлхүү анхаарах хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан