Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Албан тушаалтныг цаазаар авчээ
Хятадын Хэнань мужийн Юнчен нэртэй хотын Коммунист намын хорооны удирдах газрын орлогч дарга Лин Синьгун гэгчийг цаазаар авсан байна. Түүнийг жил гаруй өмнө насанд хүрээгүйчүүдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг хийсэн гэж сэжиглэн баривчлаад байсан юм. Мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан нь 2011 оны дунд үеэс эхлээд 11 охиныг хүчирхийлсэн болохыг хөдлөшгүй баримтаар тогтоосон байна.
Хэрэгтэн ч өөрөө бүх гэмээ хүлээжээ. Үүнээс үүдээд Хятадын анхны шатны шүүх түүнд цаазаар авах ял оноосон ч хэрэгтэн удаа дараалан давж заалдсан ч дээд шүүхээс ялыг хэвээр үлдээсний дараа өнгөрөгч мягмар гарагт ялыг гүйцэтгэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист намын гишүүн, албан тушаалтнуудын дунд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, авлигын хэрэгт орооцолдох нь огцом нэмэгдэж жирийн иргэдийн уур хилэнг ихээр төрүүлэх болсон. Ийм нөхцөлд Хятадын эрх баригчид нэг талаар намын нэр хүндийг сэргээх, нөгөө талаар иргэдийн бухимдлыг намжаахын тулд ёс суртахуунгүй гишүүдийнхээ эсрэг хайр найргүй дайн зарлаад байгаа. Энэ дайны хүрээнд байсхийгээд л нэг дуулиант хэргийн эзэн илэрч гол төлөв цаазаар авахуулдаг.
0 Сэтгэгдэл
манайд ч МАН ийн нэр хүнд навс уналаадаа
manaid huuli ingej heregjdeg bol mun ch oloh hun tolgoigui boloh bhdaa
Хамгийн их уншсан