“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хойд Солонгос 500 мянган гар утас худалдаж авна
Хойд Солонгос нь ард иргэддээ хүргэх мэдээдэлд маш хатуу хяналт тавьдаг гэдгээрээ зартай. Тиймээс үүрэн телефон холбоо улсдаа чөлөөтэй нэвтрүүлэхэд ихээхэн болгоомжилж ханддаг. Ялангуяа олон орны дарангуйлагчдыг түлхэн унагасан “Аравийн хавар” нэртэй хувьсгалыг гар утас, интернэт ашиглаад хийчихсэн гэдгийг дэлхий даяараа мэддэг болсны дараа хараа хяналт бүр ч хатуу болсон.
Гэхдээ цаг цагаараа байдаггүй болохоор улсаа хөгжүүлэхийн тулд үүрэн телефоны холбоог нэвтрүүлэхээс өөр аргагүй болсон нь гарцаагүй. Иймдээ ч энэ жил Хойд Солонгосын эрх баригчид Хятадаас 500 мянган гар утас худалдан авахаар болжээ. Эдгээрээс 100 мянга нь смартфонууд аж. Хятад смартфон 1000 юань байдаг бол худалдан авсан Хойд Солонгос нь нутагтаа 2.8 мянган юаниар зарж олсон ашгаараа төсвөө бэхжүүлэх юм байх. “Эрх чөлөөт Ази” радио сувгийн мэдээлж байгаагаар Хойдуудын улс төрийн өндөрлөгүүд смартфон ашигладаг, гэхдээ маш хатуу хяналт дор ашигладаг. Тухайлбал, зарим газар камер ашиглан хоорондоо холбогдох хориотой байх жишээтэй. Солилцож байгаа мессежийг маш хатуу хянадаг. Гэхдээ ямар ч байсан зарим төрлийн сонинг утсаараа захиалан уншихыг зөвшөөрдөг юм байна.
Одоогоор Хойд Солонгост гар утас хэрэглэдэг хоёр сая хүн байдаг гэнэ.
Хойдууд нь гар утас олноор худалдан авч байх зуур Өмнөд Солонгос нь 7.3 тэрбум ам.доллараар хамгийн сүүлийн үеийн 60 сөнөөгч онгоц худалдан авах тендер зарлалаа. Тус тендерт “F-35 Lightning II”, “F-15 Silent Eagle”, “Eurofighter Tranche 3 Typhoon” сөнөөгч онгоцуудаараа Америкийн “Боинг”, “Локхид Мартин” ба “Европын сансрын уудам ба батлан хамгаалын концерн” өрсөлдөх аж.
Тендер 11 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Солонгосын цэргийнхэн гурван сөнөөгчийн бүх үзүүлэлтүүдийг нь маш нарийн харьцуулан судална. Ялсан онгоц нь одоо Солонгосын зэвсэглэлд байгаа “F-4” ба “F-5” гэсэн хуучирсан сөнөөгчдийг халах юм.

0 Сэтгэгдэл