Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ахмадууд аваргаа шалгаруулна
Монголын хөл бөмбөгийн холбооноос “Ахмадын цом-2013” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг тус холбооны зохион байгуулах комисс удирдаж, FIFA-гийн тоглолтын дүрмээр явуулна. Өөрөөр хэлбэл, тэмцээний хасагдах болон төгсгөлийн тоглолтуудын тооны харьцаа үндсэн цагт тэнцвэл 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулна гэсэн үг. Тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 21-нд бүртгэж, техникийн зөвлөлгөөны хурлыг 24-нд хийх аж.
Тоглолтын хуваарийг сугалаагаар шийдэх бол багийн дасгалжуулагчид тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд оролцох багууд 40-45, 46-50, 51-55, 56-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөх бол багийн бүрэлдэхүүн нь тамирчдын насны ангиллаас хамаарч өөр байх юм. Тэмцээний аварга баг шилжин явах цом, алтан медал, 300 мянган төгрөг гардана. Харин дэд байрт орсон баг мөнгөн медал 200 мянган төгрөг хүртэх бол удаах байр хүрэл медал, 100 мянган төгрөгөөр шагнуулах аж. Тэмцээн МХБХ-ны талбайд энэ сарын 27-30-ны өдөр болно.
Монголын хөл бөмбөгийн холбооноос “Ахмадын цом-2013” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг тус холбооны зохион байгуулах комисс удирдаж, FIFA-гийн тоглолтын дүрмээр явуулна. Өөрөөр хэлбэл, тэмцээний хасагдах болон төгсгөлийн тоглолтуудын тооны харьцаа үндсэн цагт тэнцвэл 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулна гэсэн үг. Тэмцээнд оролцох багуудыг энэ сарын 21-нд бүртгэж, техникийн зөвлөлгөөны хурлыг 24-нд хийх аж. Тоглолтын хуваарийг сугалаагаар шийдэх бол багийн дасгалжуулагчид тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх шаардлагатай гэнэ. Тэмцээнд оролцох багууд 40-45, 46-50, 51-55, 56-аас дээш гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөх бол багийн бүрэлдэхүүн нь тамирчдын насны ангиллаас хамаарч өөр байх юм. Тэмцээний аварга баг шилжин явах цом, алтан медал, 300 мянган төгрөг гардана. Харин дэд байрт орсон баг мөнгөн медал 200 мянган төгрөг хүртэх бол удаах байр хүрэл медал, 100 мянган төгрөгөөр шагнуулах аж. Тэмцээн МХБХ-ны талбайд энэ сарын 27-30-ны өдөр болно.
0 Сэтгэгдэл
























