“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Даланзадгад хот орчин үеийн соёл спортын цогцолбортой болно
Өмнөговь аймаг орон нутгийнхаа төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын олон ажил хийж байна. Түүний нэг нь тус аймгийнхан хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий Соёл спортын цогцолбор баригдаж байна.
Энэхүү Соёл спортын цогцолбор нь 500 хүний суудалтай үзвэрийн танхим, таван замтай усан бассейн, биеийн тамирын заал, бусад удирдлага болон оффисийн өрөө зэрэг бүтэцтэй. Энэ нь орон нутагт баригдаж байгаа орчин үеийн стандартад нийцсэн томоохон байгууламж болох юм. Гэрээ ёсоор энэхүү барилгыг барьж гүйцэтгэж байгаа компани барилгыг өнгөрсөн жил ашиглалтад оруулах байсан боловч зарим нэг техникийн шалтгааны улмаас барилгын ажлыг түр хойшлуулах шаардлага гарчээ. Тухайлбал усан бассейныг барихад нарийн тоног төхөөрөмж, цаг хугацаа их шаардагдаж байгаа гэлээ. Түүнчлэн орон нутагт баригдаж байгаа энэ төрлийн анхны томоохон байгууламж учраас цаг хугацаанд баригдалгүй чанартай барилга болгохын төлөө хичээж ажиллаж байгаа гэж “Аж констракшн” ХХК-ийн Ерөнхий инженер А.Дашмягмар хэллээ.
Энэхүү барилгыг Орон нутгийн төсвийн болон “Оюу толгой” ХХК хамтран 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Энэхүү цогцолбор бүрэн ашиглалтанд орсоноор Өмнөговь аймагт нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд, нийт ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болж чадах юм.

0 Сэтгэгдэл