Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Даланзадгад Гурвантэс сумтай засмал замаар холбогдоно

Өмнөговь сүүлийн жи­лүүдэд нийгэм, эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүрэн чадвартай болж улсад хамгийн их төсөв төвлөрүүлдэг аймаг болсон. Тэр ч утгаараа орон нутгийн удирдлагуудаас санаачлан ард иргэдийнхээ аятай тухтай амьдралын төлөө олон ажил төлөвлөж орон нутгийн төсвөөр аймагтаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Түүнээс онцлох нэг том ажил нь Өмнөговь энэ дөрвөн жилд аймгийн төв Даланзадгад хотыг хамгийн хол болох Гурвантэс сумтай засмал замаар холбох ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил нийт долоон км зам барьсан бол энэ онд мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10 км замыг барина.                   
Бусад аймгийн жишигтэй харьцуулахад орон нутаг өөрийнхөө хөрөнгө оруулал­таар засмал зам барьсан тохиолдол бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэр тусмаа аймгийн төвөө алслагдсан сумтай засмал замаар холбох ажлыг хэрэгжүүлж байгаа анхны аймаг нь Өмнөговь болж байна.          

Өнгөрсөн жил өмнөговь­чууд орон нутгийн төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурвантэс сум хүрэх замын эхлэл болгож, долоон км зам авто замыг барьж ашиглалтанд оруулсан. Харин  энэ замаа үргэлжлүүлж 10 км авто зам барихад орон нутгийн төсвөөс 8,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Замын ажлыг гүйцэтгэх тендерт эрх бүхий хоёр компани шалгарч гүйцэтгэлийн ажил хэвийн явж байна. Өнөөдрийн байдлаар замын гүйцэтгэлийн ажил 30 гаруй хувьтай явж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдээллээ.  
Гурвантэс сум хүртэл баригдах засмал замын зураг төсвийн ажлыг боловсруулахад орон нутгийн төсвөөс 400 гаруй сая төгрөг зарцуулсан. Зөвхөн зураг төсвийг боловсруулахад энэ хэмжээний мөнгө зарцуулсан нь цаашид замыг бүрэн барьж гүйцэтгэхэд түүнээс ч илүү зардал гарах нь ойлгомжтой. Тиймээс орон нутгийн зүгээс улсын төсөв болон бусад төсөл, хөтөлбөрийн дэмжлэг туслалцааг авч энэ ажлыг гүйцээхээр төлөвлөж байна. 
          
Өмнөговийн Гурвантэс сум аймгийн төв Даланзадгад хотоос 316 км зайтай. Энэ зам ашиглалтад орсоноор Баяндалай сумын төв болон Давсны үйлдвэрээр дамжин Гурвантэс сумын төв хүрнэ. 2016 он гэхэд өмнөговьчууд Гурвантэс сум руу хатуу хучилттай авто замаар саадгүй хүрдэг боломж бүрэн нээгдэж байгаад ард иргэд талархалтай байна. Ингэснээр Өмнөговь аймгийн баруун чиглэлийн дэд бүтцийг даган аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг зэрэг нийгмийн бүхий л салбарт бодит хөгжил дэвшил гарах нь дамжиггүй ээ.
0 Сэтгэгдэл
Тэгж элсэнд цацах илүү мөнгө хайран хайран.
Хамгийн их уншсан