“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр иргэн Амарсанааг хулхиджээ
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр иргэн н.Амарсанааг хохироожээ. Энэ өөрийг хохирогч хэмээн үзэж байгаа иргэн н.Амарсанаа ярихдаа, “Би Түмэнбаяр гэдэг хүнд Өлзийт хороолол дахь газарт сауны барилга, саравч барьж өгсөн юм. Үүнээс хойш бид биенээ мэддэг болсон. Ингээд Х.Түмэнбаяр намайг Өмнөговь аймаг жуулчны бааздаа ресторан барьж өгөх санал тавьсан. Үүний дагуу би өөрийн хөрөнгөөр рестораны барилга барьж өгсөн. Гэтэл барилга барьсан ажлын хөлс, бусад гарсан зардлын хөлсийг одоо болтол барагдуулаагүй байгаа” гэсэн юм.
Н.Амарсанаагийн хувьд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаярыг "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэд нь дээрх байшинг барьж өгсөн аж. Х.Түмэнбаярын хувьд н.Амарсанааг уурхайгаа нүүрс авахыг санал болгосон. Үүний дагуу Амарсанаа тодорхой хэмжээний нүүрс авч, борлуулан тодорхой хэмжээний ашиг олсон аж. Гэхдээ иргэн н.Амарсанаагийн гаргасан зардалд, уурхайгаас авсан нүүрс нь дүйхгүй байгаа юм байна. Тиймээс Амарсанаа Х.Түмэнбаяраас одоогийн зах зээлийн ханшаар 946 сая төгрөгийг нэмэмжилж байгаа юм байна. Гэхдээ Амарсанаа нь хоёр жилийн өмнө хувиасаа 516 сая төгрөг гаргаж дээрх хоёр байшинг барьж байжээ.
Ийнхүү мөнгөө авч чадахгүй байгаа учир н.Амарсанаа АТГ-т хандаж, хэргийг шалгаж байсан байцаагч Ж.Халиун шалгажээ. Хэргийг шалгаад Түмэнбаярыг буруутай бус гомдол гаргасан Амарсанааг авилга өгсөн гэж үзсэн. Мөн хэргийг нь Өмнөговь аймгийн прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Гэтэл Өмнөговь аймгийн прокурорын газраас УЕП-т харьяалал тогтоолгоор шилжүүлсэн гэнэ. Гэтэл УЕП-ын газраас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс иргэн н.Амарсанаа хохирлоо барагдуулахаар тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид ч энэ асуудлыг дахин АТГ-т тавина гэдгээ хэлсэн юм.

Ж.Балжинням
0 Сэтгэгдэл