96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Түрхэн зуур зүүрмэглээд 293 сая ам.долларын зарлага гаргажээ
Ажил дээрээ түрхэн зуур л зүүрмэглэх төдийд ямар том алдаа гаргаж болохын тод жишээ нь Германы нэгэн банкир боллоо. Тэрээр ажлын нэг өдөр нойр нь тэсгэлгүй их хүрээд байхаар ширээгээ дэрлээд түр зүүрмэглэжээ. Гэтэл толгой дор нь компьютерийн товчлуур таарч, 22222222222 гээд хоёрын тоон дээр баахан дарагдаж орхиж. Гэтэл гай таарч энэ их тоогоор хэмжигдэх евро буюу 293 сая евро зарлага болон банкнаас гарчихсан байна. Мэдээж энэ гүйлгээг банкны өөр нэг ажилтан харсан боловч алдаа гэж бодолгүй шууд л зөвшөөрч орхижээ. Ингээд нэг ажилтан хэдхэн хором зүүрмэглэснээс бол банк 293 сая еврогийн гүйлгээ хийж, түүнийг нь олж хараагүй өөр нэг ажилтан ажлаасаа халагдахад хүрсэн байна. Мэдээж, мөнгөний алдааг эргэн залруулж, 293 сая евро банкиндаа үлдсэн боловч ажлаасаа халагдсан нэгэн нь шүүхэд хандаж эргээд ажилдаа орох гэж багагүй хугацаа оржээ. Харин ширээгээ дэрлээд унтсан нөхөр хатуу зэмлэлээс өөр ямар нэг шийтгэл хүлээлгүй өнгөрсөн гэнэ.
Ажил дээрээ түрхэн зуур л зүүрмэглэх төдийд ямар том алдаа гаргаж болохын тод жишээ нь Германы нэгэн банкир боллоо. Тэрээр ажлын нэг өдөр нойр нь тэсгэлгүй их хүрээд байхаар ширээгээ дэрлээд түр зүүрмэглэжээ. Гэтэл толгой дор нь компьютерийн товчлуур таарч, 22222222222 гээд хоёрын тоон дээр баахан дарагдаж орхиж. Гэтэл гай таарч энэ их тоогоор хэмжигдэх евро буюу 293 сая евро зарлага болон банкнаас гарчихсан байна. Мэдээж энэ гүйлгээг банкны өөр нэг ажилтан харсан боловч алдаа гэж бодолгүй шууд л зөвшөөрч орхижээ. Ингээд нэг ажилтан хэдхэн хором зүүрмэглэснээс бол банк 293 сая еврогийн гүйлгээ хийж, түүнийг нь олж хараагүй өөр нэг ажилтан ажлаасаа халагдахад хүрсэн байна. Мэдээж, мөнгөний алдааг эргэн залруулж, 293 сая евро банкиндаа үлдсэн боловч ажлаасаа халагдсан нэгэн нь шүүхэд хандаж эргээд ажилдаа орох гэж багагүй хугацаа оржээ. Харин ширээгээ дэрлээд унтсан нөхөр хатуу зэмлэлээс өөр ямар нэг шийтгэл хүлээлгүй өнгөрсөн гэнэ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























