“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Б.Сангидорж: Улиасны хөвөн биш дохиурын тоос нь харшил үүсгэдэг

-Улиасны хөвөн хийсээд эхэллээ. Харшилтай хүмүүс хамгийн том дайснаа мэт төсөөлдөг шүү дээ. Гэхдээ улиасны хөвөнгийн харшил үүсгэх хэмжээ нь хэр байдаг вэ. Бусад ургамалтай харьцуулбал...?
-Нийслэлийн ногоон байгууламжийн ихэнхи хувийг улиас мод бүрдүүлдэг. Улиас олон талын ач холбогдолтой. Тоос шороонд маш тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг, хурдан өсдөг, олон жил насалдаг. Тийм ч учраас манайхан улиас мод их тарих болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд улиасны хөвөн харшил үүсгэн таагүй нөхцөл үүсгэж байна гэх болсон. Улиас эр, эм гэсэн хоёр төрлийн цэцэгтэй. Эр цэцэг нь тавдугаар сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, 1-3 хоногийн дотор агаарт тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог юм. Улиасны тоосны харшилаар дэлхийн томоохон хотуудын иргэд ч гэсэн өвддөг. Гэхдээ үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилж, луулийн цэцэгнээс үүссэн харшлаас бага хэмжээтэй. Нийт ургамлаас үүдэн бий болсон харшлын гурван хувийг эзэлдэг боловч хар, нарс мод зэргээс үүдэлтэй харшлыг бодвол илүү өндөр.
-Тэгвэл улиасны хөвөн нь биш дохиурын тоос харшил үүсгэдэг байх нь Гэсэн хэдий ч хөвөн нь агаарт тархан хийсээд эхлэхээрээ хүмүүст таагүй байдаг?
-Хүмүүс эм улиасны цэцгийн үр буюу хөвөнг нүдэнд харагдаж байгаа болохоор нь л буруутгадаг. Гэтэл нүдэнд харагдахгүй агаарт тархах тоосноос нь харшил үүсдэгийг мэддэггүй. Улиасны нахиа задрах хооронд эм цэцэг боловсорч байдаг. Эм цэцэг нь жижигхэн ногоон өнгөтэй, молцог хэлбэртэй. Тэр нь зургадугаар сарын эхнээс долдугаар сарын эхний 10 хоног хүртэл боловсорч, мяндаслаг хөвөн агаарт хөөрөн хийсч, зам гудамж талбайд хунгарлан шуурга үүсгэдэг. Энэ нь, гудамжинд хөвөн зулсан мэт харагддаг. Зарим үед галын аюул ч үүсгэдэг. Бас харшил үүсгэх шалтгаан болдоггүй ч сэдрээдэг юм.
-Гэхдээ улиасны тоос, хөвөн зэргийг агаарт тархахаас сэргийлж болно гэж яриад байдаг шүү дээ?
-Хавар эрт улиасны эр болох улаан хүрэн өнгөтэй цэцгийг түүж авах хэрэгтэй. Мөн эм цэцгийн ногоон молцогийг ч түүж болно. Ингэхийн тулд улиас модыг хавар эрт нахиалахаас нь өмнө хэлбэржүүлэн тайрах ёстой. Ингэснээр хотын өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлнө. Биологийн хувьд улиасны тархалтыг нь хязгаарлаж байна гэсэн үг. Гэхдээ Улаанбаатарын хувьд ногоон байгууламж муутай. Тийм учраас байгаа улиас модоо зөв арчлаад, тоог нь нэмэхгүй байх ёстой юм. Чимэглэлийн өөр төрлийн модны тоог нэмвэл хотын өнгө үзэмж, эрүүл ахуйд ч тустай. Улиасыг хотын захаар үйлдвэрүүдийн хорт утаанаас хамгаалах зорилгоор таривал зүгээр. Ямар ч мод, сөөг ургамлыг зөв ашиглаж, ургуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ногоон байгууламжгүй болох аюултай. Зарим оронд экологийн тэнцвэрт байдал алдагдахаар аргаа барахдаа шарилж хүртэл тарих нь зөв гэж үзэж байна шүү дээ.
-Яг өдийд ургамлын янз бүрийн харшилтай хүн нэмэгддэг. Юунаас болж харшлын тархалт нэмэгдээд байна вэ?
-Бид 30 гаруй жил судалгаа хийж байна. Нийгмийн хөгжилтэй холбогдож бий болсон өвчлөл гэж үздэг л дээ. Зууны өвчин гэж харшлыг нэрлэх болсон. Халдвартай, халдваргүй гээд харшил дотроо олон төрөл. Олон хүчин зүйлээс үүсдэг. Одоогоор 20 гаруй харшил үүсгэгч илрээд байна. Сүүлийн үед хамгийн их өвчлөл үүсгэх болсон нь ургамал. Цэцэгт ургамлын дохиурын тоос агаарт тархснаар харшил үүсдэг. Харшлын шалтгаант олон янзын ургамал байдаг. Үүнийг ерөнхийд нь мод сөөг, үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилжны гээд ангилсан байдаг. Манай орны ургамлын аймгийн нийт зүйлийн бүрдэлтийн 7.2 хувь буюу 200 гаруй нь харшлын шалтгаантай. Үүний 40 орчим нь онцгой харшил үүсгэдэг нь тогтоогдсон. Хамгийн аюултай харшил үүсгэгч нь шарилжны төрлийн ургамал. Эдгээр ургамлыг ургах явцад нь хадах зэргээр дохиурын тоосоо тархуулахгүй байх арга хэмжээг авч байвал ургамлын харшлаас айх зүйлгүй.
-Гэхдээ зарим хүн ургамлын харшилтай гэхээс өөр нарийн зүйл мэддэггүй. Түүнээсээ болж өвчлөлөө буруу эмчлэх зэргээр хүндрүүлдэг шүү дээ. Манайд ямар ургамлаас харшилж байгааг нь тогтоох оношилгоо хэр нарийн хийдэг вэ. Мөн эмчилгээний талаар?
-Сайхан асуулт байна. Энэ асуултын хариуг хүн бүр мэддэг байх ёстой. Танд харшил үүсгэдэг зүйл надад харшил үүсгэдэггүй. Гэтэл манайхан таамгаараа миний харшил бол шарилжных. Бат ургамлын харшилдаа хэрэглэсэн эм надад ч таарна гэсэн маягаар дураараа өөртөө эмчилгээ хийснээс өвчнөө хүндрүүлдэг. Хэрэв харшлын шинж тэмдэг илэрвэл дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлийн харшлын эмчид хандах хэрэгтэй. Манайд ургамлын зүйлийн төвшинд оношлох 11 төрлийн оношлуур бэлтгэгдсэн байгаа. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв. Эмчилгээний хувьд бид харшил төрүүлэгчээсээ вакцин гарган авах судалгааны ажил хийж байгаа. Энэ бол 70-90 хувийн үр дүнтэй эмчилгээ. Судалгааны үр дүнд харшлын эсрэг тарилга, цацлага гаргаж авсан. Сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд одоо клиник туршилтдаа явж байна. Мөн шахмал болон хүүхдэд зориулсан сироп гарган авахаар ажиллаж байна.
Дэлгэр зунтай зэрэгцэн харшил гэж аюул айсуй. Улиасны цагаан хөвөн задарч, агаарт тарж эхэлсэн энэ өдрүүдэд харшилтай заримд нь хүнд буй биз. Гэхдээ улиасны хөвөнг агаарт тарахаас урьдчилан сэргийлж болох талаар болон доктор, профессор Б.Сангидорж ярилаа.

0 Сэтгэгдэл