Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ким Кардашиан хугацаанаасаа нэг сарын өмнө амаржлаа
Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр амаржиж, охинтой боллоо. 32 настайдаа анхны хүүхдээ төрүүлж буй Ким Кардашиан хугацаа ёсоор ирэх сарын 11-нд төрөх ёстой байсан ч өнгөрсөн баасан гаригаас өвдөж эхэлжээ. Түүний сүйт залуу, хүүхдийнх нь эцэг рэппер Кэни Уэст шинэ цомгоо сурталчлан завгүй яваа ч амжиж Лос Анжелост ирж, хүүхдээ төрөх үед хамт байжээ.
Ким Кардашиан оддын үйлчлүүлэх дуртай Седарс Синай эмнэлэгт өөрөөрөө амаржсан бөгөөд нярай нь таван долоо хоног дутуу учир инкубаторт эмчилж байгаа аж. Эх хүүхэд хоёрын бие хоёул сайн байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Ким Кардашиан өмнө нь хоёр удаа гэрлэж байсан ч хуучны сайн найз Кэни Уэсттэй холбоо тогтоогоод жил хүрээгүй байхдаа хөл хүнд болсон юм. Сүүлийн үед тэдний тухай таагүй мэдээлэл хэвлэлээр тарж, Кэни Уэст түүнийг араар нь тавьсан гэлцэж байсан ч Ким Кардашиан амаржиж сайхан мэдээ дуулгаснаар муу бүхэн ард хоцорлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан