БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Уул уурхайн сайдад “Хүндэт доктор” цол хүртээхээр болжээ
Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Японы Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолоор шагнах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаа юм байна.
Киотогийн Технологийн Дээд Сургууль нь анх Киотогын торгоны хүр хорхойн мяндас боловсруулах төв нэртэйгээр байгуулагдан, 1949 онд Киотогийн Гар урлал Нэхмэлийн дээд сургууль, 1951 онд Киотогийн Технологийн Дээд сургууль болон өргөжсөн. 1965 онд тус сургуулийн дэргэд магистрантур, 2006 онд докторантурын сургалттай болсон. Нийт 291 профессор, багш, 123 захиргааны албан хаагч, 4000 гаруй оюутантай. Гадаадын 20 гаруй орноос оюутнууд ирж суралцдаг.
Монголоос тус сургуулийн бакалаврыг 5 оюутан, докторантурыг 3 оюутан тус тус төгссөн. Одоо тус сургуульд нэг Монгол оюутан суралцаж байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Японы Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолоор шагнах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан.Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл