Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ахмадуудын эрүүл мэндэд анхаарч байна

Өмнөговь аймаг энэ дөрвөн жилд эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбаруудад томоохон бодлого төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг дэлгэрүүлэх, ахмадуудын бие бялдрыг сайжруулж чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Даланзадгад сумын 8 багийн нутаг дэвсгэрт оршин суудаг ахмад настангуудын дунд хөдөлгөөнт гимнастикийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс нар хамтран зохион байгуулах энэхүү тэмцээн нь ахмадуудын дунд энэ төрлөөр зохиогдож байгаа анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд оролцогчдод Даланзадгад сум /баг/-ын иргэн байх, хувцаслалт жигд байх, багийн туг далбаатай байх, аэробик, хөдөлгөөнт гэсэн хоёр төрлийн гимнастикийг хийх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Тэмцээнд амжилттай оролцсон ахмадуудад орон нутгийн төсвөөс тодорхой мөнгөн шагнал олгох юм байна. 
0 Сэтгэгдэл
Яасан ч хэцүү юм бэ. энэ улс төрийн шоугаа болиоч. Сонгуулийн маргаашаас энэ сайхан зурагнууд алга болно шдээ.
Хамгийн их уншсан