Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Кэни Уэст Ким Кардашианыг араар нь тавьсан уу
Рэппер Кэни Уэст сүйт бүсгүй Ким Кардашианаа араар нь тавьсан уу гэдэг асуулт Америкийн шар хэвлэлүүдээр дуулиан тариад байна. Канадын загвар өмсөгч Лейла Гобади  Кэни Уэсттэй дотно харилцаанд орсон гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарласан юм. Гэхдээ энэ явдал Ким Кардашианыг бие давхар гэдгээ зарлахаас өмнө болсон гэж Лейла Гобади мэдэгджээ. Тэрээр нууц явдлаа олонд илчилсан шалтгаанаа “Мэдээж энэ явдал Кардашианы гэр бүлийг сүйтгэх байх. Энэ бол маш ичмээр, муухай явдал. Гэвч хэрвээ би Ким Кардашианы оронд байгаад, хүүхэдтэй болох гэж байсан бол энэ тухай зайлшгүй мэдэх хэрэгтэй байсан” гэж тайлбарлажээ.
Гэвч энэ ярианд Ким Кардашиан итгэхгүй байгаа бөгөөд Кэни Уэст ч өөртэй нь унтсан гэх бүсгүйг ердөө л олны танил болох гэж ядахдаа зохиосон түүх гэж мэдэгджээ. 

Лейла Гобади

Харин Лейла Гобадигийн Твиттертээ удаа дараа бичсэнээр бол тэрээр Кэни Уэсттэй өнгөрсөн оны долдугаар сард Атлантик Сити дэх тоглолтынх нь дараа танилцаж, зочид буудалд нь хамт шөнийг өнгөрүүлсэн гэж ярьж байгаа юм. Ким Кардашиан жирэмсэн болсон тухайгаа зарласны дараа ч Кэни Уэст түүн рүү залгаж уулзахыг хүссэн гэдгийг тэрээр Твиттертээ бичжээ. Тэрээр ингэж мэдэгдсэнээр хэдэн мянган хүнээс харааж занасан мессэж хүлээж авсан байна. Хүмүүс түүнийг энэ яриагаа баталж чадах юмуу гэж асууж байгаа бөгөөд бүсгүй харин “Кэни Уэстийн залгасан дуудлагыг харуулж болох ч түүний дугаарыг нууцлахын тулд олон нийтэд үзүүлж болохгүй байна” гэж хариулжээ.

Ямартай ч Лейла Гобадигийн тарьсан сенсаац ододтой дотно харилцаатай хэмээн мэдэгдэж, нэр алдар олох гэсэн хүүхнүүдийн л нэг башир арга гэж олон нийт үзэж, Ким Кардашиан ч огт тоохгүй байгаа гэнэ. Тэрээр өмнөх нөхрөөсөө салаад удаагүй байхдаа олон жил найзалж явсан Кэни Уэсттэй хайр сэтгэлийн холбоо тогтоож, найман сарын дараа гэхэд хөл хүнд болсон юм. Сүүлийн үед Кэни Уэст аялан тоглолтоор яваад Ким Кардашиантай барагтай л бол уулзахгүй байгаа нь шар хэвлэлүүдийн бай болж буй ч тэрээр найз бүсгүйнхээ гэр бүлийнхний реалити шоуны нэг баатар байхыг хүсээгүй учраас дэргэд нь байхгүй байгаа гэдгээ тайлбарлажээ.  Тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа “Энэ хүүхэд бидний хүүхэд болохоос Америкийн хүүхэд биш. Бидний амьдрал бусдын нүднээс далд байх ёстой” гэсэн үүднээс Кардашианы гэр бүлийн реалити шоу, тэдний амьдралаас хол байгаа тухайгаа ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан