Хорих ангиас энэ онд суллагдсан иргэдийг ажил олгогч эзэд ажилд авдаггүй. Ажилд авахын тулд урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн бичиг авчир гэж шаарддаг. Энэ нь тэдний хувьд хар тамга бол хувирдаг. Нэг ёсондоо ажил хийж чадахгүй дахиад л гэмт хэрэгт холбогдоход хүргэдэг. Тэгвэл энэ байдлыг халах үүднээс Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран санамж бичигт байгуулжээ. Үүний хүрээнд хамтран ажиллаж хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийг ажил, мэргэжлийн чиг баримжаатай болгож байгаа аж. Тухайлбал, хамтран ажиллах хугацаанд зорилтот бүлгийн 1400 гаруй иргэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зэрэг ажлыг хийж байгаа аж. Мөн хорих ангийн 30 нийгмийн ажилтанд сургалт явуулжээ.
Энэ онд нийслэлийн харьяа 13 хорих ангиас суллагдах иргэдийн судалгааг гаргаж ажил мэргэжилд зуучлах, хоригдлуудыг нийгэмшүүлэх үүднээс хорих ангийн сэтгэл зүйчдийг сургалтад хамруулах зэрэг ажлыг хийж байгаа аж.