Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ-ийн экс удирдлагууд ял сонслоо

“Дайны эрсдлийн сан” нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад байгаа МИАТ компанийн экс удирдлагуудыг бурууг дэнслэх шүүх хурал гурван өдөр дамнан Цагдан хорих 461 дүгээр ангид хуралдаж шийдвэрээ гаргалаа.
Прокурорын газраас МИАТ-ын хэрэгт холбогдон шалгагдсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаад буй юм.
Тэдний энэ хэрэгт Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс ял оногдуулжээ. Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял оноосон байна.
Харин энэ хэрэгт холбогдох шалгагдаад байсан МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээр болсон юм. Шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүйгээс түүний хэргийг тусгаарласан юм. Шүүхээс мөн МИАТ компанийн экс удирдлагуудын хэргийг мөрдөх явцад битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
unen gj bdag l yum bna. huuli yallaa. Urshuuliin huuli. eruul mend muu ntr gj bgaad Enhbayar shig zamharaad duuschih vii dee. Anhaaraltai l bh heregtei dee.
Эбэ л хуультай болгосон шүү дээ
IIM HACHIN LUIVARCHID MIAT IIG UDIRDAJ BAISAN GEHEER DUR GUTAJ BAINS
Энэ Монгол Улс чинь бас хуультай юм байна
Эбэ л хуультай болгосон шүү дээ
Хамгийн их уншсан