Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Их хар сүлдийг цэнгүүлнэ

Өнөөдөр Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлнэ. Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын билэг тэмдэг гэгддэг Их Хар сүлд нь эртний түүхэн уламжлалтай.
Үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь Монгол-Орос-Америкийн хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм. Археологчид энэ дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай гэж дүгнэсэн. Ялангуяа, XII-XIII зууны үед цэргийн хар сүлдийг шүтэн тахих  сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунд гүн бат шингэж, улмаар төр улсын нэг гол бэлгэдэл болсон ч гэдэг. Жишээ нь,  “Монголын нууц товчоо”-нд монголчууд дайн байлдаанд мордохдоо хараа ихт Хар тугаа тахиж байсан, Чингис хаан дайнд мордохын өмнө буюу хулгана жилийн зуны тэргүүн сарын 16-нд тугаа тахиж байсан тухай тодорхой бичиж тэмдэглэн үлдсэн байдаг.
Харин 1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачилга өрнөж, Монгол Улсын Эрдэнэсийн сангаас 180 гр шижир алт, 300 гр цалин цагаан мөнгө гарган, эртний Монголын нийслэл Хархорум хотын орчмоос суурийн чулуу, эзэн Чингэсийн төрсөн нутаг Хан Хэнтийгээс шилбэний хус, Эрдэнэтээс зэс залж авчран бүтээсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарли­гаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар тайлгыг хоёр жил тутам хийдэг. Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг билгийн тооллын XYII жарны усан могой жилийн зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим ийнхүү зохион байгуулах гэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан