Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Хэцүүхэн шаардлага тавьдаг ”хотын саальчид”

Амьд сүү ба амьд бус сүү
Төв талбайд лоозон барин зогссон өндөр настай голдуу жагсагчдын дундаас “Амьд сүү” гэх үг содон байлаа. Өнөөдөр нийслэлчүүд дэлхийн хүн амын дундаж хэрэглээнээс тав дахин бага сүү уудаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүний 80 хувь нь хуурай сүү байдгийг ч жагсагчид хэллээ. Гэтэл фермерүүдийн нийлүүлдэг сүү нь “амьд” буюу бидний хэлдгээр шингэн сүү аж. Аль ч дэлгүүрт ороод үзвэл лангуунд 10 орчим нэр төрлийн сүү угтана. Тэднийг ууган үйлдвэрлэгч “Сүү” ХХК, ундаатай зэрэгцүүлж үйлдвэрлэдэг “Монфреш”, ус, архитай хамтатгасан “АПУ” компани зах зээлд голлон нийлүүлдэг. Одоогоор эдгээрээс өөр компанийн шингэн сүү зах зээлд нэр хүнд олоогүй. Мэдээж, тодорхой хувийг бүрдүүлдэг импортын сүүг мартаж боломгүй ч жагсагчдын хөндсөн сэдэв түүнээс арай холуур учраас түр орхиё. Амьд сүү, амьд бус сүүний ялгаа юу вэ.
Өнгөрсөн оны аравдугаар сард дээрх гурван компани бүтээгдэхүүнийхээ найрлагад шингэн сүү хийдэг гэх бичиг тавьсны төлөө донгодуулж, 10 сая төгрөгийн торгуульд унасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас компаниудад мэдэгдэл, шаардлага хүргэж “хэрэглэгчдийг хуурсан үйлдлээ зогсоо” гэсэн нь тэр юм. Түүний дагуу савлагаанд найрлагаа зөв бичих болсон бөгөөд одоо аль ч сүүний савнаас “хатаамал сүү, ундны ус ашиглалаа” гэх тодорхойлолтыг харж болно.
Амьд сүү хүний бие, эрүүл мэндэд нөгөөхөөсөө илүү ээлтэй нь мэдээж. 100 хувь жимсний найрлагатай жүүс хаана ч үйлдвэрлэгдсэн бай жинхэнэ жимснээсээ илүү өгөөжтэй байхгүй шүү дээ. Үнээнээс саасан шинэ сүүг хөгшчүүд өглөө бүр хүлээж байрны гадаа ирдэг малчдаас авах дуртай байдаг нь энгийн хэрэг биш. Амт, үнэр болон үр нөлөө нь ч хуурай сүүнээс онцгой. Хатаамал сүү, ундны ус болон шингэн сүү хольсон тетрапак савлагаатай бүтээгдэхүүнийг зургаан сар хүртэлх хугацаагаар хадгалж болдог нь ч нэгийг хэлэх шиг.
Амьжиргаанаас хэтэрдэггүй бизнес
Фермерүүд жагсаал хийсэн гол шалтгаан нь сүүний үнийг нэмэх, санхүүгийн дэмжлэг авахын төлөө байсан юм. Зах зээлийн монополь гурван компани дан хуурай сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Гэвч шингэн сүүний орцтой байвал хэрэглэгчдэд арай тааламжтай байх тул фермерүүдээс салж чаддаггүй. Шингэн сүүгээ нийслэлийн эргэн тойрон 50-100 км алсад байрлах үнээний фермээс зөөж авчирдаг аж. Гэвч нэг литр сүүг ердөө 300-400 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан гэнэ. Сүүлийн 20 шахам жил хүнсний гол нэрийн барааны үнэ хэд дахин нэмэгдсэн. Талх 350-аас 700 болж, махны үнэ гурав дахин өслөө. Гэтэл сүү 300 төгрөг хэвээрээ байгаа нь фермерүүдийн чансааг сорьсон шалгалт болсоор уджээ. 5-20 үхэртэй фермерт доод тал нь гурван ажилтан бий. Тэдний цалин хөлсийг сар бүр өгөх ёстой, малын өвс, тэжээлийн үнэ нэмэгдчихсэн байдаг, тээвэр болон бусад зардлаа сүүний үнээр арай хийн нөхдөг тухай “саалийнхан” учирлалаа. Фермийг агуулгаар нь авч үзвэл хувийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн газар боловч эгэл малчны хотноос ялгарах зүйлгүй байдгийн гол шалтгаан нь сүүний үнэ. Амьжиргаагаа нөхөхөөс хэтэрдэггүй амьдралаа тэд олон жил тэвчсэн боловч өнөөдөр ийнхүү “тэсэрч” байгаа аж. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэл, шаардлагаа хүргүүллээ. Түүнийхээ хариуг авч, тодорхой ажил хэрэг, үр дүн гарах хүртэл тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэсэн юм. Тайланд улсад австралийн үнээ оруулж ирээд, зах зээлийг нь булаах гэсэнд фермерүүд дургүйцэж байсныг жишээ болгон өгүүллээ. Халуун орны фермерүүд нэг өдрийн саалиа төв талбайдаа цуглуулаад нэгэн зэрэг асгасан нь үр дүнд хүрсэн гэнэ. Тэд ч ийм арга хэрэглэж идээний дээж цагаан сүүгээ газар асгахад тулаад буй аж.
Фермерүүдийн зовлон
Нэгэн фермер “Зовлон нэгтэй фермерүүд ээ” хэмээн яриагаа эхэлсэн нь анхаарал татсан юм. Уг жагсаал нь дээрх 3000 фермийн хувь заяа, тэдний ард 10 орчим мянган хүний ажлын байр, цаашилбал 40-50 мянган иргэний орлогын асуудал болохыг тэрээр онцоллоо. Гачуурт, Гүнт, Батсүмбэр, Нарийн, Жаргалант, Улиастай, Шархадны фермерүүдээс гадна “Хараа”, “Баянчандмань” сүүний холбоог төлөөлөн нийт 28 бүсээс ирсэн ч бүгд зовлон нэгтэй. Эрчимжсэн фермийн үйл ажиллагааг жигдлэхэд газар буюу бэлчээр хамгийн чухал. Тиймээс тодорхой бүс нутгийг тэдэнд зориулж, өөр мал оруулахгүй, хөдөө аж ахуйн ямар нэг үйл ажиллагаа эрхлэхгүй байхыг шаардсан юм. Тухайлбал, нийслэлээс 50 км тойрогт багтах газар нутаг хамгийн тохиромжтой хэмээн онцоллоо. Үүнээс гадна үнэ тогтворгүй байдаг нь орлого хэлбэлзэх хамгийн гол үндэс болдог. Өвлийн хахир үед литр тутмыг 400 төгрөгөөр авч байгаа бол дулаан улирал эхэлсэн тул хямдруулж 320 болгодог аж. Ядаж үнэ ханшаа тогтворжуулж, жилийн дөрвөн улиралд ижилхэн байвал фермерүүдэд өчүүхэн ч атугай нэмэртэй. Мөн тэд сүүний үнийг 15 жил тогтмол барихдаа татаас, урамшуулал авч үзээгүйгээ хэллээ. Тиймээс энэ сард багтаан сүүний урамшуулал олгохыг шаардсан юм. Өнөөдөр хөдөө аж ахуйн дийлэнх салбарт татаас олгох болсон хэрнээ сүүний үйлдвэрлэлийг огтхон ч дэмжихгүй байгааг цохов. Зарим салбарт сүүлийн 2-3 жил санхүүгийн дэмжлэг олгож байхад саальчдыг орхигдуулсан нь шударга бус гэлээ. Тэдний тайлбараар “Хойд, урд хөрш орон болон бусад олон улсад сүүг хүнсний салбар дахь стратегийн маш чухал бүтээгдэхүүнд тооцож урамшуулал, татаас өгдөг” аж. Юун түрүүн үхэр маллаж, сүү борлуулж аж төрдөг иргэдийн ажил хэргийг тодорхой мөнгөөр хөшүүрэгдэх гарц гарч ирэх бололтой. Тодорхой зүйл нь зургадугаар сард багтааж сүүний урамшуулал олгож байхыг шаардлаа. Гэвч тэд зөвхөн татаас өгөөч гэж хэлсэнгүй бизнесээ өргөжүүлэх хөнгөлөлттэй зээл ч нэхэж байв. Өнөөдөр хөрөнгө оруулалтгүй учраас үйл ажиллагаа доголддог бол зээлээр ажиллах боломж хангаасай гэж хүсч байсан юм. Хүлцэнгүй тэвчиж хойд хормойгоо урд хормойгоороо нөхсөөр байтал хойд хормой ч дууслаа, урд хормой ч дуусаад байна хэмээн цөхөрлийн үгээ дайлаа.
Биелүүлэхэд хэцүү шаардлага
Фермерүүдийн боловсруулсан бүхий л шаардлагыг зургадугаар сарын 30-ны дотор шийдвэрлэх ёстой. Тэсвэрлэн суух хугацаа байхгүй болсныг хичээнгүйлэн анхаарахыг төрийн өндөрлөгүүдэд сануулаад эс тэгвээс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ дахин дахин сануулна. 3000 орчим фермийн төлөөлөл хамгийн түрүүнд импортын хуурай сүүг хязгаарла хэмээв. Гэтэл хуурай сүүг эрдэмтэн, шинжээчид аюулгүй, хөнөөлгүй гэдгийг судлаад тогтоочихсон. Тиймээс хуурай сүүг хилийн боомтод хязгаарлах, импортыг зогсоох ямар нэгэн шалтгаан буюу өө сэв үгүй гэсэн үг. Чөлөөт зах зээлд бүтээгдэхүүний импортыг таслах нь хэрэгжүүлэхэд хэцүү ажлын нэг мөн. Нөгөө талаас фермерүүд өөрсдөөс нь худалдан авах сүүний үнийг нэмэх ёстой гээд хэрэглэгчдэд хүргэдэг эцсийн бүтээгдэхүүнээ давхар хямдруулахыг хүсч буй юм. Тодруулбал, нэг литр шингэн сүүг 1050 төгрөгөөр худалдаж авах, савласан бүтээгдэхүүнээ 1500-1600 төгрөгөөр борлуулахыг сүү үйлдвэрлэгчдээс шаардаад, түүнийг хэрэгжүүлэхийг төрийн субьектуудад тулгав. Үүнээс дүгнэж үзвэл сүү үйлдвэрлэгч үндэсний компаниуд орлого ашгаа багасга гэсэн үг болж таарлаа. Гэтэл ардчилсан нийгэмд хувийн бизнес, үйл ажиллагаанд төр тодорхой шалтгаангүйгээр халдан оролцох боломж үгүй.
Иргэд ихэнхдээ хуурай сүү хэрэглэж байхад фермерүүдийн байранд асар их сүү гашилж хоцордог. Сүү үйлдвэрлэгч компаниуд түүнийг авч хүчирдэггүй гэж хэлэх нь мөн л шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал. Хувийн компанийн ажлыг зааж, хаанаас хэдэн литр сүү авчрахыг төр төлөвлөж болохгүй. Зах зээлийн хуулиараа асуудал өрнөж, нийлүүлэлт ихэссэн сүүний зах зээлээс хямд үнээр авч байгаа нь үнэндээ “далд гарын” зохицуулалт гэмээр. Гэтэл талбайд цугласан фермерүүд түүнийг зогсоо гэж шахах нь төрийн өндөрлөгүүдийг ацан шалаанд оруулах асуудал шиг санагдана.
Нийслэлийн бүсэд сүүний ферм эрхэлдэг иргэд Д.Сүхбаатарын талбайд жагслаа. Өдөр бүр үхэр, тугалаа маллаж аж төрдөг фермерүүд нэг өдрийн ажлаа цалгардуулж, хотын төвд цугласан нь учиртай. Сүүлийн 15 жил үнэ нь нэмэгдээгүй цорын ганц малын түүхий эд бол сүү. Бүх зүйлийн үнэ өсчихсөн өнөө үед фермерүүд гарын үсгээр баталгаажсан гэрээ хэмээх баримт бичигт “хүлэгдэж” амьдралаа зольж байгаа аж.

0 Сэтгэгдэл