Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр иргэн Ч-г дарамталж 230 сая төгрөг нэхэж байжээ
Энэ МАН-ынхан мөнгөний төлөө яахаас ч буцахаа больжээ. Зөьхөн зах нь л цухуйж байгаа нь энэ шүү дээ, та минь ээ
ЭНЭ ХҮН ХЭЗЭЭ Ч МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙХГҮЙ ГЭДЭГТ БАТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ЭЛБЭГДОРЖИЙГ ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭВЭЛ ҮНЭМШИНЭ ШҮҮ. БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ, ДОРЛИГЖАВ, ХУРЦ ГЭЭД БҮГД ХҮН ЧАНАРААРАА ЭНЭ ХҮНИЙ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ ШҮҮ. АРД ТҮМЭН БУРХАНТАЙ ХАМТ ГЭРЧИЛНЭ
ungersen hugatsand ene turd huuli yos gej baihgui bolj l dee6 Buhniig Namiin darga ni medeed ulsiin hurengiig urj zarj baisnii zah ni l ilerch baigaa ni ene l dee.
Гүтгээд байгаа юм биш үү? Очиж очиж машин дээрэмдээд байх даа яахав дээ
Энэ төрд чинь ямар л хүмүүс ажиллаад байдаг юм бэ дээ. Аймаар юм аа. Тэр хүн цэрэг цагдаад хэлээгүй бол Отгонбөаяр балай чинь түүнийг алуулах байж шүү дээ. Тэр бүхэн нь нотлогдсон нь яамай даа. Тэгээгүй бол нэг ***** луйварчин энэ төрд гэмгүй царайлаад л суугаад, улам л дэвшээд байх байж дээ.
novshiin avilgalch
aimaar yumaa ter hun l heleegui bol yu ch mededehgui bh bsan bn
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан хэргээр цагдан хориод байгаа билээ. Гэтэл МАН-ын сонгуулийн штабаас энэ хэргийг сонгуультай холбоотойгоор тайлбарлаж байгаа юм. Харин үүнийг Улсын мөрдөн байцаах газраас няцааж, “энэ бол улс төртэй ямарч холбоогүй” гэдгийг хэлсэн юм.
Улсын мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Очирболд нар мэдээлэл өгсөн юм.
Хурандаа Ц.Батсүх хэлэхдээ, “Сүүлийн үед УМБГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн талаар зарим намын сонгуулийн штаб, хувь хүн мэдэгдэл хийж мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаа тул хэргийн үйл явц яаж өрнөсөн юм бэ гэдгийг мөрдөн байцаалтын нууцыг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж задлахгүйгээр мэдээлэл өгье” гэсэн юм.
Тэрээр, “2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэдэг хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. “Намайг Энхтайвны гүүрэн дээр хэсэг бүлэг залуус зодоод, машиныг маань дээрэмдээд аваад явчихлаа. БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр сайдаар ажиллаж байхдаа, миний Налайхад барьсан барилгын зөвшөөрлийг хүлээж авахгүй байсан юм. Хүлээж авахдаа тодорхой хэмжээний мөнгөний саналыг хүнээр дамжуулан тавьсан. Энэ нь 230 сая төгрөг. Нийт орлогын дөрвөн хувь юм. Энэ мөнгийг надаас нэхээд байсан, үүнийг өгөхгүй байсан чинь над руу хүн явуулж зодууллаа” гэж өргөдөл гаргасан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан, үнэн байсан. Зодсон хүмүүс нь байна, хээль хахууль өгөхийг хүсч зуучилсан хүмүүс нь байна, тодорхой данс тавьсан байна лээ. Мөн хамт хоол идээд хахууль авах хувь хэмжээгээ тохирсон баримт нь хүртэл байна.
Үүнээс үүдээд шалгах хэрэг гарсан. Шалгахын тулд Монгол банкны Санхүү мэдээллийн албанаас тодорхой мэдээллээ авсан. Мөрдөн байцаалтад шаардлагатай тодорхой материал цуглуулсан. Эндээс харахад Отгонбаяр сайдын эхнэр Эрдэнэсолонго гэдэг хүний дөрвөн банкны 26 дансаар их хэмжээний гүйлгээ орсон нь тогтоогдож байгаа. Энэ бол болж байгаа үйл явц. Орж ирсэн гүйлгээг нь харахаар нэг өдөрт юм уу, нэг хоногийн хугацаатай бөөн бөөн мөнгө орж ирсэн байдаг юм. Орж ирсэн мөнгө нь дахин хоёр дансаар дамжаад Төрийн банкгны өөр дансанд төвлөрч байсан. Төвлөрсөн мөнгө нь хэн авсан нь мэдэгдэхгүй бөөнөөрөө гарсан байгаа юм. Энэ гүйлгээний нийлбэр дүн нь нэлээн их мөнгө гарч байгаа. Шалгалтын явцад дөрвөн банкны санхүүгийн тайлан баримтыг шалгаж байна. Хоёр нь дампуурсан, хоёр нь байгаа. Яагаад Эрдэнэсолонгыг цагдан хорьсон юм бэ гэхээр данс эзэмшигч нь Отгонбаяр биш, Эрдэнэсолонго. Тиймээс дансны эзнээс утга учрыг асуух үүрэгтэй. Тиймээс Эрдэнэсолонгыг цагдан хорьж шалгаж байгаа юм. Гэтэл үүнийг улс төрийн өнгө аястай тайлбарлаж байна. Сонгууль боллоо гээд мөрдөн байцаах ажиллагааг зогсооно гэж байхгүй.
Энэ хэргийн шалгахад санхүүгийн маш олон зүйлийг шалгах хэрэгтэй байгаа болохоор нэлээн удах байх. Шаардлагатай баримтуудаа авсан. Тиймээс ар гэр болон өмгөөлөгчийнх нь зүгээс тавьсан суллуулах хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийг нь прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Харин сүүлийн үед О.Эрдэнэсолонгийн угаасан мөнгийг 230 гаруй ам.доллар мэтээр бичиж байгаа. Энэ талаар албанхынхан, “Мөнгөний хэмжээ үнэн, зөв гээд маргаад байна билээ. Тэгэхээр мөнгөний хэмжээ ямар ч байж болно. Үүнийг мөрдөн байцаах ажиллагааны үр дүнд тогтооно. Эхнээс нь тодорхой хэмжээг нь тогтоогоод явж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
-Ё.Отгонбаярыг хэрхэн шалгах вэ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих уу?
-УИХ-ын гишүүн хүн халдашгүй бүрэн эрхтэй. Тиймээс хэргийг шалгаж байгаад прокурорт асуудлыг тавина.
-О.Эрдэнэсолонгыг 323 сая ам.доллар угаасан гэх мэдээлэл гараад байгаа. Үүнийг хаанаас мэдээллэсэн юм бэ?
-Тийм зүйл мэдээллээгүй. Энэ мөнгө бэлнээр яваад байгаа мөнгө биш шүү. Хийсэн гүйлгээний нийлбэр дүн нь их байгаа юм. Ямар учиртай олон данс хэрэглэдэг юм гэдгийг ойлгоход бас бэрх байна. Нийтдээ 26 данс бий.
-Т.Сайнжаргал: Цагдаагийн байгууллагаас гадаад валюттай холбоотой мэдээлэл өгөөгүй. Үүнийг анх тавьсан хоёр сайт нь байна. Гэтэл цагдаагийн байгууллага валютын дүн зарласан гэсэн худал мэдээлэл цацсан. Бид 13.9 тэрбум төгрөг, их хэмжээний гадаад валют байна гэдгийг л хэлсэн.
-Энэ мэдээж Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас гарсан байх. Гэтэл Монгол банкыг алдаатай мэдээлэл гаргалаа гэж Ё.Отгонбаяр гишүүн үзэж байгаагаа твиттерээр илэрхийлсэн байсан?
-Мөрдөн байцаах ажиллагаанд төгс төгөлдөр юм ирдэггүй юм. Дандаа л алдаатай зүйл байдаг. Үүнийг тогтоохын тулд аудит хийдэг, шинжээч томилдог.
-Мөн Отгонбаяр гишүүн жиргэхдээ Мөрдөн байцаах газрынхан хуурч мэхэлж аваачиж хорьсон гэсэн байсан?
-Дуудаад л авчирсан. Хуурсан зүйл байхгүй.
-Ё.Отгонбаяр гишүүнийг ХОМ-ээ худал мэдээллэсэн гэсэн мэдээлэл байна. Тухайлбал 26 дансы зургааг нь мэдүүлсэн гэх мэт...?
-Шалгаж байна. ХОМ-т энэ гүйлгээнүүд байхгүй.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
зочин
Таминь ээ. Энэ хүний хийсэн хэрэг түрүүчээсээ мөрдөн байцаалтаар хөдлөшгүй тогтоогдоод байхад Багабандийн хэлснээр дотроосоо өтсөн гүзээтэй тос шиг болсон МОНГОЛОО аврахаар хамаг сайхнаа зориулж яваа БУРХАНЫ ЭЛЧ гэмээр ЭЛБЭГЭЭ ерөнхийлэгчээ зүхэж байгаа зарим ганц нэг хүнийг мөрдөж шалгавал яавч авилгач байх нь илэрнэ. Манай эхнэр л өмгөөлөөд байгаа юм даа ямар холбоотой юм болдоо хөөрхия.
2013.07.01
2013.06.12
2013.06.12
2013.06.11
2013.06.10
2013.06.10
2013.06.10
2013.06.10