Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЛУУСАА МОГОЙ БҮҮ БАРЬ…

СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн.
1962 – 1972 онд Налайхын дунд сургууль,
1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль,
1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг.
Д.Ганхуягийн улстөр гэж дээдсийг дагаж "далдаганадаг" залууст сургамж болохоор нэгэн нийтлэлийг хүргье.


Саяхан Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг шоронд орсон мэдээ уншаад өр өвдөв. Тэгээд үүнийг бичиж байна. Ямар ч гэсэн Залуус Та нарт сургамж болог…
2001 оны үе юмсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг үе дуусав. Дахин сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди багаа шинэчлэн бүрдүүлж улс төрийн зөвлөх Б.Даш-Ёндон Болгар руу элчингээр явав. Шинэ зөвлөх Я.Долгоржав болов. Тэр Б.Даш-Ёндонгийн дэргэд будааны хүүхдээс гадна юу ч хийж чадахгүй байж лав л миний бөгсийг сайн ухсан юмсан.
Гэхдээ тэр багш хүн учраас хүн танихдаа муугүйг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно. Я. Долгоржав туслахаараа нэгэн залуу авчирсан нь энд ярьж буй Ё.Баатарбилэг билээ.
Тэр үед шинжлэх ухааны асуудал хариуцаж байсан би бээр ажил төрлийн хувьд түүнтэй хамт ажиллах учраас хамгийн түрүүнд танилцах нь зүйн хэрэг байлаа.
Мэргэжил нь археологи гэнэ. Эхэндээ дургүй хүрээд л явчихлаа. Бас нэг өөр мэргэжлийн хэнд ч хэрэггүй “хог” дагуулаад ирж гэж бодов. Энийгээ мэдээж дотроо л бодно шүү дээ. Би их удаж байж хүн “тоодог” зовлонтой амьтан байгаа юм.

Гэтэл ажил төрлийн шугамаар харьцаад ирсэн чинь нэг л өөр байна аа. Хүнтэй харьцаж байгаа, мэдлэг мэдээллийн цар хүрээ, ажилд хандаж байгаа, юманд няхуур хандаж байгаа байдал гээд их “өөр” байна аа. Тэгээд ярилцдаг болов, “зөвлөдөг” болов. Ингээд “найз” болов. Ер нь бол “нэг л ухаантай хүн” нь мэдэгдээд байна…
Гэхдээ хэт их найз болбол түүнд гай тарина гэдгээ би сайн мэдэж байв. Тэр үед надтай “найзалсан” хүн шууд л эсэргүү болно ш дээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын Газар ч Н.Энхбаярын “тагнуулууд дүүрэн”. Тэр үед чинь ёстой “цэргийн дэглэм” байсан юм ш дээ…

Ингээд би удалгүй тэндээс хөөгдөв. Гэвч энэ бол жич яриа юм…
Тэгээд хэдхэн жилийн дараа Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон чинь манай Баатарбилэг түүний туслах болсон байх нь тэр. Энэ бол асар өндөр албан тушаал юм. Би бол харамсаж байлаа. Ийм авъяас чадвартай залууг ядахдаа нэг сургууль төгсгөж, хэд хэдэн шат дамжуулж “хатааж”, сургаж байж дэвшүүлэх ёстой байсийм. Ингээд Баатарбилэг Н.Энхбаяртай хамт байнга зурагтаар гардаг болов. Н.Энхбаяр бас ч гэж хүнийг таньдаг аж. Гэхдээ хэрэглүүр л гэж ойлгодог аж.
Ингээд ноён Н.Энхбаяр жам ёсоороо унав. Тэгээд ямар ч найдваргүй тоглолтдоо хүмүүсийг ашиглаж эхлэв. Бодвол би чамд тус болж байсан, одоо чи надад тус бол гээ биз…

Нэг удаа гудамжинд Баатарбилэгтэйгээ тааралдав. Олон жилийн дараа “хүн шиг” уулзаж байгаа нь тэр юм. Яг хуучин хэвээрээ байна аа. Ажилгүй гэнэ, хүн болгон ад үзэж байгаа гэнэ, одоо ёстой мөрөөрөө амьдарна гэнэ. Зөв л байхгүй юу…
Би хэллээ: За дүү минь. Одоо наад балиар улс төрөөсөө холхон яв. Чамайг нэг хэсэгтээ зүгээр байлгахгүй. Гэхдээ ухаан байхад болноо. Шинжлэх ухаанаараа явахгүй юу даа гэлээ. Тэр ч тэгнээ гэсэн юм.
Ингээд бид хоёр салсан юм. Гэтэл нэг их удалгүй Ё.Баатарбилэг Архангай аймгийн Засаг дарга болсон дуулдав. Энэ бол Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд Архангай аймгаас нэр дэвших “бэлтгэл” ажил болох нь тодорхой юм. Мөн мундаг сэтгэж байгаа биз…

Залуу хүн энд ноцтой алдаж байгаа юм. Мөн тодорхой хэмжээгээр “эвдэрч” эхэлсний шинж юм. Хар багаасаа дарга хийгээд сурчихсан хүн чинь дарга болмоор санагдаад байгаа нь тэр. Энэ бол манай олон залууст байдаг “дарга болох” өвчин юм. Дуртай болсон уу, дургүй болсон уу гэдгийг би мэдэхгүй, гэхдээ л дарга болсон нь “энэ өвчний” баттай шинж юм.
Ингээд одоо манай Ё.Баатарбилэг одоо шоронд байна. Авилга авсан гэнэ. Би бол итгэж ядаж байна. Гэхдээ Н.Энхбаярын болон намын элдэв юманд орооцолдсон байхыг үгүйсгэхгүй байна.
Яахаараа Н.Энхбаяртай хавьтсан ойртсон бүхэн ингэж сүйрдэг үйлийн үртэй байдаг байна аа. Яахаараа тэр залуу хүмүүсийг ингэж “алдаг” байна аа, адгийн шаар чинь…
Одоо олон хүн Ё.Баатарбилэгийг хохь чинь гэж хэлнэ байх. Би бол тэгж хэлж чадахгүй…
Энэ залуусыг бага дээр залж залруулж, загнаж, ажлаар нухалж, элдэж, зовоож, хатуужуулж, заримдаа алгадаж хүмүүжүүлдэг болохоос дарга болгож хүмүүжүүлдэг юм биш. Олон залуу надад дургүй ч би ингэх л болно, ямар ч гэсэн насан туршийн усан тэнэг болгох буюу шоронд оруулж байснаас хамаагүй дээр…
Одоо ч гэсэн ийм байдал төр болон улс төрийн намуудад их түгээмэл байна. Бид, манай нам чамд тус болж өдий зэрэгтэй болгосон, одоо Та нар бидэнд туслах ёстой гэж тэд хэлж байгаа. Үүгээрээ тэд залуусыг барьцаалдаг болж.

Үнэндээ бол залуусын хүчээр тэд харин өдий зэрэгтэй яваа. Тийм сүрхий юм бол яах гэж худал хэлж хулгай хийсэн юм. Яагаад хулгай хийхээрээ ихэнхийг нь олигархи авдаг, баригдахаараа залуус шоронд орох ёстой юм ?! Ийм бузар булай юмандаа яах гэж залуусыг барьцаалсан юм ?! Тийм ухаантай юм бол намаа сонгуульд ялуулах нь яасан юм ?! Яагаад тэд ялахаараа өвлийн өвгөн шиг албан тушаал хуваарилдаг, ялагдахаараа залуусыг барьцаалах ёстой юм ?! Яахаараа дарга нар феодал шиг угсаа залгамжилдаг, бусад залуус болдоггүй юм ?!
Та нар зүгээр л боддоо. Дээд сургууль төгссөн жирийн нэг залуу шууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн туслах, дараа нь Ерөнхийлөгчийн шадар туслах, тэгээд Аймгийн Засаг дарга, одоо шорон, ямар байна ?! Энэ ухаантай авъяастай залууг ажилд дасган шат дараалуулан дэвшүүлсэн бол ямар амжилтад хүрэх байсан бол ?!
Сүүлийн үед дарганцар залуус тун олон болж байгаад миний сэтгэл ихэд түгшиж байна. Асуудал дарга болсон залуучууддаа байгаа юм биш, энэ нь “бүх нийтийн өвчин” болж байгаад би харамсаж байна. Хийж бүтээх, туурвихийн тулд заавал дарга болох албатай биш ш дээ…

Залуу хүмүүсийг ингэж “алдаг” систем яагаад ч байж болохгүй гэж би бодож байна. Хуучин МАН боловсон хүчнээ анхан шатнаас эхлэн ажил дээр нь шалгаж шат дараалан дэвшүүлдэг байсан практик хамгийн зөв байсан ш дээ. Үүнийг худлаа, буруу гэж хэн ч хэлэхгүй биз дээ…
Энэ учир залуус Та бүхэнд сануулан бичиж байна.
Олон залуу амь насаа алдлаа ш дээ. Бас мөн ч олон залуус шоронд сууж байна ш дээ. Шоронд дандаа жараахай буюу залуус Та нар ороод байгааг сохор л биш бол эрхбиш харж байгаа гэж санана. Та нар чинь эхнэр хүүхэдтэй, аав ээжтэй, ах дүүтэй, амьдралтай, бас тэгээд ухаантай хүмүүс биз дээ ?! “Дарга” болох чинь ямар амь юмуу, заяа юмуу ?!
Уг нь би хэлээд л байгаа ш дээ. Би заавал дахин дахин сануулах албагүй баймаар…
Зүгээр л ажлаа чин шударгаар хийгээд байхад нэр алдартай болж болно ш дээ. Залуусаа, битгий улаан гараараа могой барь л даа…

Судлаач Х.Д.Ганхуяг.

0 Сэтгэгдэл
Санаа нь бол яг зөв. Даанч энэ систем мөрөөрөө яваа залуусыг хавчаад болдоггүй юм даа. Чадалтай хүн хэн нэгэнд ашаиглагдахгүй бол тэнд ажиллана гэсэн ойлголтугаасаа байхгүй. эсхүл нөгөө ногоон дарга нарынх нь ажлыг нөхнө, одоо бол АН-ын ногоонуудын гар хөлд илжиг болж л амьдралаа залгуулж байна. Хэрвээ ганхуягийн ярьж байгаа систем үйлчилдэг бол мөн сайхнаа.
ingehed odoo l genet enkhbayar zugeer hunleg bolohgui shuu dee. Huniig 00 tsaas shig l hereglej bn sh de. ta nar ch gesen neg uls turchiin 00 tsaas bolov. Ard tumend yaaj handaj bailaa daa
ODOO TUR BARIJ BAIGAA NI HEN BILEE TERENDEE L HEL HEZEE CH MONGOL HUN UNASAN NEGNEE DEEEREES DEVSDEGGUI UM. BAH TAVAA HANGAJ OLUULAAA DEVSEHIIG NI HARVAAAS BUGD HUJAAA BOLTOI DOG
Үнэн байдлыг сайхан бичжээ. ...дарганцар нөхдүүд уншвал нүүр нь яах бол хэ хэ
ёстой үнэн шүү.
Unen l dee, ya iim l baisan yum
Yag uneniig heljee
МАН-ынхан залуусын гараар могой бариулж сурсан улс. МАСЗХ гэж байлаа, ХЗХ-гоор ард түмнийг сүйрүүлээд нэг нь цаазлуулж, бусад нь шоронд орсон. Одоо НАМЗХ гэж төрийн мөнгийг хүүдийлж байна шүү дээ. Занданшатар, ХҮрэлсүх, Оюун-Эрдэнэ нар хэзээ нэг илрэх бол.
Ganhuyagt bayar hurgie.Uneheer onoogiin niigemd bgaa ene met novshiin nohduudees bolj olon zaluus buruu zamaar budaa teej bgaa.Uuniig ingej olon tumend il todoor gargaj bgaa ni ooroo niigmiig eruuljuuleh ach holbogdoltoi yum.Zaluus endees surgamj avtsgaa.ta nart tsaasan malgai omsgoj bgaad tsagaa bolohoor baatarbileg shig bolgono gedgiig yamagt sana...MAN,MAHN -d iim uchraa medehgyi olon zaluus bgaa yandaa ene olon zaluus
enkhbayaraas gadna Badamjunai baigaa sh dee ard ni tseverkheen suugaad baigaa ter novshnuudiig
gashuun unen baina. olon saikhan zaluus utsan huuheldei bolj hohirch baigaa. bas olon chadalgui savsagnasan zaluus alban tushaald garch tur tumnii ajliig ballaj hayj ch baigaa.
ene ahiin heldeg yag ynen
одоо энэ салбадай гэж хэлүүлээд байгаа Амраа хүүг хар бас л найзуудтайгаа муудалцсан байгаа нэгийгээ хоролвол яанадаа ,хоролмааддагийн суурийг тавьсан хүн хэн билээ .............
unen heljee
hahha enhbayar hariult bichtsen ch bh shig hahaha uls tor ugaasaa l ***** togloom
Naadax chin nadaas bish Badamjunaigaas bolsiim shd!
Ай даа, юутай үнэн. Ховдог чонууд нь хонгионд нуугдаад л , хөөрхий хоосон залуучууд шоронд орж байгаа шүү.
Хамгийн их уншсан