Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Тэтгэврийг 20-22 хувиар нэмэгдүүлэх талаар судалж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай ярьж, сөрөг хүчний зүгээс байр сууриа байнга илэрхийлсээр байгаа. Цалингийн доод хэмжээг ирэх есдүгээр сараас эхлэн нэмэгдүүлэхээр болсон бол тэтгэврийг ирэх долоо эсвэл аравдугаар сарын 1-нээс нэмэхээр холбогдох газрууд судалгаа хийж эхэлсэн байна. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.

-Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь цалин, тэт­гэ­вэр нэмэгдүүлэх хэрэгцээ шаард­лагыг бий болгож бай­на. Тэтгэвэр тэтгэмжийг энэ онд багтаан нэмэх бо­ломж бий юү?
-1995 оноос өмнө тэт­гэ­вэрт гарсан иргэдийн тэт­гэврийн зөрүүг арилгах хуу­лийг өнгөрсөн жил УИХ-аар бат­луулсан. Хуулиар 178 мян­ган ахмадын тэтгэврийн зө­рүүг арилгасан. Хуулийн хоёр­дугаар заалтад тэтгэвэр нэ­мэг­дүүлэх асуудлыг жил бүр Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний сан, Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өмнө нь тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн заалт байгаагүй. Үүнд Засгийн газар өөрийн үзэмжээр хандаж ирсэн. Одоогийн байдлаар Үндэсний статистикийн хо­роо­ноос ирүүлсэн санал, Нийгмийн даатгалын хэлт­сийн мэргэжилтнүүдийн тоо­­цоо судалгааг үндэслэн амь­жир­гааны төвшинтэй уял­дуу­лан тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулан Нийгмийн даатгалын үндэс­ний зөвлөлд хүргүүлсэн. Тэд манай яамны саналыг хэлэл­цэн шийдвэрээ Засгийн газарт хүр­гүүлэх юм. Хэрэв ирэх сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлбэл 20-22 хувь буюу 94 орчим, ирэх аравдугаар сарын 1-нээс нэмбэл 47 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэтгэврийг нэмэгдүүлэх чиг­лэлээр ажиллаж байна.

-Малчдын долоон хувь нь тэтгэврийн даатгалд хамрагддаг. Тэднийг даат­галд хамруулахын тулд урам­шууллын ямар бодлого барьж байна вэ?
-Ажилласан жилийг нө­хөн тооцох тухай хууль өн­гөрсөн оны арваннэгдүгээр са­­раас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль ирэх наймдугаар са­рын 1 хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд ажилласан жил нийгмийн даатгалын шимт­гэ­лийг нийгмийн аль нэг сал­бар бүлгээр авч үзээгүй. Тий­мээс малчид, тариаланчид бүгд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, тэд 5-11 жил нэмж тооцуулах боломжтой. Харин тэтгэврийн насыг хэрхэн тооцох талаар хэд, хэдэн хувилбараар судалгаа хийж байна. Тухайлбал, малчдын ажил­ласан нэг жилийг хоёроор тооцох, мөн тухайн малчны хоногт хөдөлмөрлөж буй цагийг жирийн ажил хөдөл­мөр эрхэлж буй иргэний нэг өдөр ажилласан хугацаанаас нэг дахин илүү буюу хоёр өдрөөр тооцож болох юм. Түүнчлэн малчдыг нийгмийн даат­галын шимтгэл төлөх бо­ломж бололцоог бий бол­гохын тулд тухайн сард бус улирлын шинж чанартай эсвэл орлого олох тухайн цаг үетэй нь уялдуулан бөөнөөр нь төлөх нөхцөлийг судалж байна. Хэрэв нэг жилийг хоёр гэж тооцвол малчид 50 настай тэтгэвэрт гарах боломж бүрдэнэ. Үүнийг хийхэд маш олон хууль болон салбар дундын бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарна.    

-Тэтгэврийн санг уул уурхайгаас орж ирж буй орлогоос бүрдүүлэх талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Нөгөөтэйгүүр энэ сан алдагдалтай ажил­лаж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар алдагдалд оров?
-Энэ яригдаж байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансны бүрдүүлэлт буюу мөнгөн хуримтлалыг бодит мөнгөн хуримтлалд шил­жүү­лэх асуудлыг Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яамтай хамтран судалгаа хийж байна. Тэтгэврийн даатгалын санд эхний ээлжинд 20-25 хувьтай тэнцэх хэмжээний бодит мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Засгийн газар ямар хувилбар сонгох талаар ярилцаж байна. Засгийн газар бодит орлогоо зөв тооцон тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөө эргэлтэд оруулах, гол бүтээн байгуулалтын салбараа дэмжсэн бодлого явуулах ёстой. Ингэснээр энэ сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болох юм.

Тэтгэврийн даатгалын сан­гийн алдагдлын хэмжээг 2009 онд тогтоосон. Тэр үед тав орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байсан. Харин өнөөдрийн байдлаар нарийвчилсан тоо алга. Ирэх намраас мөнгөн дүнгийн тооцоо судалгаа хийх ажлыг холбогдох яамдуудтай хамтарч хийнэ. Энэ сангаас өнгөрсөн хугацаанд тэтгэвэр олгогдоогүй. Учир нь, одоогоор уг санд бодит мөнгөн хуримтлал бий болоогүй юм.

0 Сэтгэгдэл
тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломж байвал нэмэх л хэрэгтэй шүү дээ хөөрхий хэдэн хөгшчүүл их л баярлана даа их л буян болно доо
маш зөв санал байна дэмжиж байна
хөөх сайдаа шударга экбэгээ худал хэлсэн хэрэг үү СУДАЛЖ БАЙНА гэдэг чинь үнэн юм уу ирэх 7 хоногоос нэмээд өгнө гэж цаад чалчаа чинь хошгоруулсан болж байна уу
tetgeveriig havtgairuulan menehee boliochee, zarim ni barag 1 saya sham tetgever avch bn, zarim ni hedhen tugruguur yaj amidrahiin, jaahaan bodoltoi nemmeer umaa, ehleed baga avdag humuusee nemeechee
маш зөв санал байна дэмжиж байна
id ajillahasandaa tetgevert albaduulan huugduj garch helmegdsen ehchuudiin tALAAR erdene said uy hiij bgn be, mash olon myangan ehchuudiig hohirooj doromjilchihood tag duugui bhiim, emegtei gishuudiin gargasan sanaliig yaraltai demjij 7 sariin 1-nees nuhun tulbur uguh heregtei shd, ard tumnee 20 garan jil doromjilj hohiroochood 00-iin tsaasnii uneer yaj amidar geed bgaan be, zarim ni guilgachin zarim ni nen yaduu amidralaar 20 jil bolj bn zarim ni tengert odson bgaa shdee, uldsen humuust ni nuhun tulburiig yaraltaai olgoochee erdene saidaa, uyg ni sudalj bn ntr geed bgaan uchnuun humuusiin amidraliig hohirooson niunen shd
Эрдэнэ сайдаа танд ажлын амжилт хүсье Маш олон хүний сэтгэлд хүрсэн ажлыг хийсэн шүү цаашид ч ахмадуудынхаа төлөө,тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санаачлагатай .оновчтой шинийг сэтгэж ажилланаа гэж итгэж байгаа
ЭНЭ ЕРОНХИЙЛОГЧ ЧИНЬ ДАХИН СОНГОХДОХЫН ТУЛД АРД ТУМНЭЭ ХУДЛАА ЯРЬЖ ШОВУУДАГ БОЛЧИХЧЭЭ ИРЭХ ДОЛОО ХОНГООС НЭМНЭ ГЭЭД ХАШИГРААД БАЙСАН ЧИНЬ ЯААЛАА ИНГЭЖ ЯДУУ АРД ТУМНЭЭР ТОГЛОЖ БОЛОХГУЙШ ДЭЭ ЯААСАН ХЭЦУУ ХУН БЭ
Хамгийн их уншсан