Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Орчин үеийн боолчлол аюулгүй байдалд заналхийлж байна


Боолын хөдөлмөр гэхээр өнөө үеийнхэн тэртээ эртний грек, ром, дундад зууны үеийг л кино, ном сурах бичгээс мэднэ. Гэтэл соёлжсон, хүний эрхийг дээдэлдэг өнөөгийн нийгэмд яг л тэр үеийнх шиг хүний хөдөлмөрийг мөлжин боолчилж байна гэвэл та итгэх үү. Орос Чеченийн дайны үед олзлогдсон орос цэргүүдийг уулынхан боол болгон мал хариулахаас эхлүүлээд хамгийн хүнд хүнд хөдөлмөр эрхлүүлж байсан нь XIX зууны дунд үеийн Америкийн боолчлолоос ч аймаар байсан гэдэг. Тэднийг гар хөлөөс нь гинжлээд, газар доорхи нүхэнд хорьж өл залгах төдий хоол өгөн ажиллуулдаг, айл өрхүүд хэдэн боолтойгоороо өрсөлддөг байсан тухай бид киноноос олж үзсэн. Гэтэл энэ чинь юу ч биш юмсанж.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаагаар хүнд хөдөлмө¬рийн боол, удаан хугацаагаар хөдөлмөрөө мөлжүүлэх, хүүхдийн хүнд хөдөлмөр болон бэлгийн мөлжлөгт манай гарагийн 12,3 сая хүн, зарим мэдээгээр 4-27 сая хүн дарлагдаж байна гэжээ. Жилд 600-800 мянган хүн жил бүр олон улсын хүний наймаачдын золиос болж байгаагийн 80 хувь нь эмэгтэйчүүд, охид, 50 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байна гэсэн тоо ч байна. Мэдээж, тэдний олонхи нь бэл¬гийн мөлжлөгт ашигилуулж байгаа хэрэг.

Орчин үеийн боолчлол гэдэг нь гурван янзын хэлбэртэй. Нэгдүгээрт, хүний үйл ажиллагааг хүчирхийллийн аргаар хянаж албадан хөдөлмөрлүүлэх. Хоёрт нь, хүн өөрөө хүсэхгүй байсан ч тухайн газарт аргагүйн эрхэнд хөдөлмөрлөхөөс аргагүй болох. Эцэст нь, хүн хөдөлмөрлөснийхөө төлөө маш бага хөлс авах, заримдаа бүр юу ч авахгүй байх. Ер нь, орчин үеийн боолчлол нь мэдээж араасаа хүчирхийлэл, аллага, хүч хэрэглэх, хүн хулгайлах, нууцаар хил давуулах, хуурамч баримт бичиг үйлдэх гээд олон гэмт хэргийг дагуулдаг хамгийн аймшигтай зүйл болж хувирсан учраас олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.
Ямар ч байсан, орчин үеийн боолчлол нь хүний наймаагаар цэцэглэн хөгжиж байгаа нь нууц биш.

Өнөөгийн соёлт ертөнцөд харин хөдөлмөрийн ч бай, бэлгийн ч бай боолчлол нь зөвхөн хүний наймаан дээр үндэслэж байна. АНУ-ын Холбооны мөрдөх газрын судалгаагаар дэлхий даяар хүний наймаанд жилд 9,5 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн байна. Энэ нь бас л хар тамхины наймаа, мөнгө угаах хэрэг, хуурамч баримт бичиг үйлдэх, хил дамнасан наймаа гээд бүгд орж байгаа нь мэдээж. Орчин үеийн “боолын эзэд” хүний наймаагаар орж ирсэн хямд ажиллах хүч болох “боол”-оо хоногт 14-16 цагаар ямар ч амралт, завсарлагагүйгээр ажиллуулж ямар ч цалин хөлс өгөхгүйгээр зөвхөн гол зогоох зүсэм талх төдийг л өгдөг байна. Тэдэнд ямар ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, орон байрны хувьд нохой шиг л дөнгөж толгой хоргодох төдий. Хамгийн аюултай нь, энэ нь хууль бус юм болохоор ажлын байр нь нууц, хүний ажиллаж хөдөлмөрлөх наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдаг нь ойлгомжтой. Ийм боолын хөдөлмөр эрхлүүлдэг үйлдвэрүүд ихэнхи нь газар доор байдаг байна. Тэнд хүүхэд, эмэгтэйчүүд л хөдөлмөрлөдөг. Бэлгийн хөдөлмөр бол бүр ойлгомжтой.

Өнөөдөр хүний наймааны асуудлаарх олон улсын илтгэлд улс орнуудыг гурав ангилан үзэж байна. Энд “Эх үүсвэр болдог улс орон”, “Дамжуулан тээвэрлэдэг улс орон”, “Ашигладаг улс орон” гэж авч үздэг байна.
Аль улс орон ямар анги¬лалд багтаж байна вэ.

Азербайжан бол эх үүс¬вэр, бас дамжуулан тээвэрлэгч болдог байна. Эндээс ихэвчлэн бэлгийн зориулал-таар охид хүүхнүүдийг Турк, Персийн булангийн орнуудад гаргадаг. Бас Орос, Герман, Грек рүү гаргах нь ч бий.
Армян. Бас эх үүсвэр болдог. Эндээс охид хүүхнүүдийг Арабын нэгдсэн Эмират, Турк руу гаргадаг байна.

Беларусь бол хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн зориулалтаар Европ, хойд Америк, Япон, Өмнөд Солонгос, ойрхи Дорнод руу гаргадаг гол цонх аж. Бас Орос руу эрэгтэйчүүдийг боолын хөдөлмөр эрхлүүлэхээр гаргадаг байна. Хүний нйамаачид Орос, Белорусын хил нээлттэй байдгийг далимдуулан ингэж дураараа авирладаг гэнэ.

Гүрж эх үүсвэр болохын зэрэгцээ дамжуулан өнгө¬рүүлэх гол бааз. Эндээс Турк рүү олон тооны гүрж иргэдийг гаргадаг. Мөн Украйн, Мол¬дав, Оросын хүний наймааны золиос нь энэ улсаар дамжин Турк , Араб, Грек, баруун Европ руу гарна.

Казахстан. Өөрөө эх үүсвэр болохын зэрэгцээ дамжуулан өнгөрүүлдэг газар. Казахын мянга мянган иргэн хөдөлмөрийн болоод бэлгийн боол болж Өмнөд Солонгос, Грек, Орос, баруун европ руу гарч байна. Узбек, Киргиз, Орос, Тажикийн эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд энэ улсаар дамжин барилга, хөдөө аж ахуйн хүнд хөдөлмөрийн боол болон гардаг. Мэдээж, эмэгтэйчүүд нь бэлгийн боол болно.

Ийнхүү энэ жагсаалт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дундад Азийн орнууд, өөрөөр хэлбэл, ядуу Киргиз, Узбек, Молдав, Тажик, Туркмен гээд үргэлжлэх боловч бас Латви, Литва, Эстон, Украйн гэсэн орнууд ч байна.

Эстон гэхэд л голдуу бэлгийн зориулалтаар хүүхэд эмэгтэйчүүдийг гаргадаг эх үүсвэр, бас дамжуулан тээвэрлэгч орон. Эстоны охид, эмэгтэйчүүдийг голдуу Финлянд, Швед, Норвеги болон Европын холбооны бусад орон руу гаргадаг аж. Мөн Орос, Латви, Украйны эмэгтэйчүүдийг үүгээр дамжуулан Скандинавын орнуудад, тэр ч байтугай Хятадад борлуулдаг.

Орос бол хүний наймаа боолчлолын талаар гурав дахь жилдээ хоёрдугаар ангилалд толгой цохиж яваа орон. Гэхдээ дээр дурдсан гурав ангилан алийг нь ч гүйцэтгэдэг, зарим судалгаагаар эндээс дэлхийн 50 оронд боолчуудыг гаргадаг гэсэн тоо байдаг. Энд эрэгтэй эмэгтэй, охид, хүүхэд гээд нас насны¬хан хаа очихоо, яаж амьдрахаа мэдэхгүй нулимс дуслуу¬лан бараа таваар шиг ачиг¬даад явдаг байна.

Гурав дахь мянгандаа орчихсон шинжлэх ухаан техникийн хамгийн өндөр дэвшилд хүрч яваа манай гариг дээр хүмүүсийг эгнүүлэн зогсоочихоод нас, шүд, бие хаагаар нь шинжээд үнэ хаялцуулан наймаалж, хайртай нохой, муурнаасаа ч дор үзэн мөлжиж байна гээд та бод доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан