Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Дэлхийн улс төрчдийн хамгийн гашуун салалтууд


Владимир болон Людмила Путин


Зургадугаар сарын 6-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гэргий Людмилагаасаа салж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэ өдөр оросын түүхэнд мөнх тэмдэглэгдэн үлдэх бизээ. Яагаад гэвэл оросын түүхэнд төрийн тэргүүн нь гэргийгээсээ, тэргүүн хатагтайгаас албан ёсоор салж байсан түүх урьд өмнө хэзээ ч байгаагүй юм. Яахав гэргий нь нас барж, тэднийг сүмд цөлж, сураггүй алга болж, зарим нь амиа хорлож байсан гашуун түүх бий л дээ. Харин дэлхийн улстөрчдийн ийм түүхийг толилуулж байна.


Хан хүү Чарльз, гүнж Диана. Их британи


ХХ зууны нэрт гүнж хагатай Диана британийн ханхүүгээс салахад бараг л дэлхий даяараа гашуудан уйлах гэж байсан. Ханхүүгийн анхны хайр нь Камилла Паркер-Боулз байсан гэдэг. Саяхан энэ хос Голландын хааны хүлээн авалт дээр хамтдаа байсныг хэвлэлүүд шуугьсан. Ханхүү, Диана гүнж хоёр 1996 онд салж, Диана гүнж нэгэн саятантай дурлалцсан ч ганцхан жилийн дараа нууцлаг байдлаар амь алдсан билээ.


Николь болон Сесилия Саркози. Франц


Удаан хугацааны туршид үлгэр жишээ гэр бүл гэж явсан ч Францын ерөнхийлөгч эхнэрээ, хүүтэй нь хамт орхисон юм. 2007 онд Бастилийг авсны баяраар Саркози эхнэрийнхээ гараас барих гэхэд нөгөөх нь түлхэж харагдсан юм. Тэр бас нөхрийгөө ливийн шүүхээс алах ял авсан зургаан сувилагчийг чөлөөлсний төлөө шагнал авахаар Софид айлчлахад дагалдаж яваагүй. Ингээд л тэд 2007 оны аравдугаар сард салсан. Нарийн учир нь өнөө болтол бүү мэд. Сесилия нэрд гараагүй нэгэн пиарчинтай суусан бол францын ерөнхийлөгч загвар өмсөгч, жүжигчин Карла Брунитай сууж Жулия гэдэг охинтой болсон.


Сильво болон Вероника Берлускони. Итали


Цагтаа энэ хоёрыг сална гэхэд барагтай хүн итгэхээргүй л байсан. Гэхдээ юм болдгоороо л болдог юм хойно, Берлусконигийн адал явдлаас залхсануу, Вероника өөрөө салахаа зарласан. Энэ үед үнэхээр Сильвио Берлускони 18 настай загвар өмсөгч Наоми Летициетэй учир ургуулаад байсан л даа. Эцсийн эцэст тэр хоёр 2012 онд салсан. Сильвио удахгүй гэрлэх юм гэсэн.


Арнольд Шварценеггер болон Мария Шравер. АНУ.


Калифорни мужийн амбан захирагч асан, нэрт жүжигчин маань мөн л олон жилийн турш үлгэр жишээ гэр бүл байсан. Гэвч гэрийн үйлчлэгч нь нэг хүүхдийг Шварценеггерийнх гэдэг. Ингэсээр тэд салсан. Арнольд тэр үед “Надад ялгаагүй л дээ. Надад мөнгө, эрх мэдэл, хувийн онгоц байна. Миний найз нөхөд надаас нүүр буруулахгүй” гэж хэлсэн. Мария салахаар шийдэж зочид буудал руу явсан. Тэгээд “Би 20 настай сайхан бүсгүй гэдгээ одоо л мэдэрч байна” гэж сэтгэл хангалуунаар хэлсэн.


Альваро Колома болон Сандра Торрес. Гватемал.


Энэ бол жинхэнэ дуулиан, салалт, мэхлэлт байсан  л даа. Хэргийн учир нь Гватемалын ерөнхийлөгчийн гэргий Сандра Торрес ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэсэн. Гэтэл тус улсын хуулиар төрийн тэргүүний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл саданг төрийн өндөр албан тушаалд ажиллахыг хориглодог байна. Тэгээд л тэд албан ёсоор салсан ч шүүх энэ залийг нь ойлгоод Торрес хатагтайг сонгуульд оролцуулаагүй. Харамсалтай нь тэд аль хэдийнээ албан ёсоор салчихсан байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан