“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын эхнэрийн эргэлдүүлсэн мөнгөн дүн тодорхойгүй байна
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн цагдан хориод байгаа билээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “О.Эрдэнэсолонго гэх эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасны үндсэн дээр прокурорын байгууллага шалгаж байна. Сэжигтэн дөрвөн банкинд 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байсныг илрүүлж энэ сарын 5-нд саатуулан шалгаж байна. Одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ мөнгийг ямар эх сурвалжаас авсан юм. Юунд зарцуулсан юм, татвар төлсөн юм уу гэдгийг шалгаж байна гэв” хэмээн мэдэгдэв.
Гэхдээ их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн болохоор шалгахаас аргагүй юм гэдгийг ч хэлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд одоогийн байдлаар эхнэртэйгээ уулзах хүсэлтийг Прокурорын байгууллагад тавиагүй байгаа аж.
Үүсээд байгаа хэргийг сануулахад ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал мэдээллэхдээ, “Иргэн О.Эрдэнэсолонгон нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр өөрийн нэрийн дансаар байршуулсныг илрүүлсэн. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан билээ.
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн цагдан хориод байгаа билээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “О.Эрдэнэсолонго гэх эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасны үндсэн дээр прокурорын байгууллага шалгаж байна. Сэжигтэн дөрвөн банкинд 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байсныг илрүүлж энэ сарын 5-нд саатуулан шалгаж байна. Одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ мөнгийг ямар эх сурвалжаас авсан юм. Юунд зарцуулсан юм, татвар төлсөн юм уу гэдгийг шалгаж байна гэв” хэмээн мэдэгдэв.
Гэхдээ их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн болохоор шалгахаас аргагүй юм гэдгийг ч хэлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд одоогийн байдлаар эхнэртэйгээ уулзах хүсэлтийг Прокурорын байгууллагад тавиагүй байгаа аж.
Үүсээд байгаа хэргийг сануулахад ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал мэдээллэхдээ, “Иргэн О.Эрдэнэсолонгон нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр өөрийн нэрийн дансаар байршуулсныг илрүүлсэн. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээллийг өгч байсан билээ.
Д.Галхүү
0 Сэтгэгдэл
ЗОЧИН
ЗОРИУД ТӨГРӨГИЙГ ДОЛЛАР ГЭЖ ЗАРЛАСАН БАЙНА. МОНГОЛЧУУДЫН ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРИЙН НЭГ ХЭЛБЭР
2013.06.13























