Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын соёл хүний ухамсар


Хотын соёл хогноос эхэлдэг гэдэг гэвч би үүнтэй санал нийлэхгүй байна...  Хотын соёл хувь хүний ухамсар хүмүүжлээс эхэлдэг гэж боддог. Хот үнэндээ хогондоо дарагдаж живэх дөхөөд байгаа ч хогийг огт байхгүй болгоно гэдэг боломжгүй зүйл учир нь хүний хэрэглээ хязгааргүй дуусашгүй зүйл. Тиймээс хогийг ингэж дуртай газраа чулуудалгүй хийдэг газар хийж дахин ашиглагдахаар нь ялгавал байгаль орчинд мөн таны бид бүгдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй. Гэвч яаж?

Хог гэж бидний нэрлэдэг бидний хэрэглээнээс үлддэг гялгар уут, шил, хуванцар сав бусад жижиг үлдэгдэл зэрэг нь байгальд хэр удаан амьдардаг гэж санана хамгийн бага нь тамхины иш, цаас зэрэг нь 3 сар орчим, бохь 5 жил,хуванцар сав 100-1000 жил, шил лонх нь 4000 жил байдаг гэхээр миний чиний бидний үр удмаас удаан байгальд оршин байдаг гэхээр төсөөлөшгүй мэт санагдана. Эдгээр хогийг ингээд цаг хугацаагаараа бай гэвэл дэлхий нийтээрээ хогон дунд амьдарч байх биз. Гэхдээ хүн төрөлхтний нэг агуу зүйл бол ямар нэгэн зүйлийн учрыг олж арга зам шинэ нээлт хийж байдаг явдал юм. Энэ бол 2дахь түүхий эд боловсруулах үйлдвэр. Нэг сумаар 2 туулай буудна гэдэгдээ, хэрэглэлээ үлдэгдэлээр нь ариун цэврийн цаас, сандал зэрэг хэрэгтэй ашигтай зүйлсийг хийдэг тийм ч учраас соёлтой өндөр хөгжилтэй орны хүмүүс хогоо ялган ангилж өнгө өнгийн уутанд хийж тавьдаг. Энэ нь дахин боловсруулах үйлдвэрлүү ангилан явуулж байгаа юм. Манай орны хувьд жижиг жижиг хувиараа хоёрдахь түүхий эд авдаг цэгүүдэд ихэвчлэн хуванцар сав гялгар уут зэрэг хог хаягдал авч түүгээрээ сандал траншейны нүхний таг, хашааны шон, зэрэг байгаль орчинд хэрэгтэй зүйлүүдийг хийдэг.  Төрөөс жижиг үйлдвэрээ дэмжээд мөн нэгдсэн том үйлдвэр байгуулаад дахин боловсруулалтаа хөгжүүлбэл энэ асуудал бага ч болтугай шийдэгдэх биз. Хотоо цэвэр байлгаад зогсохгүй ажлын байрны асуудал,мөн  бүгдийг гаднаас авч хэрэглэдэгээ больж өөрсдийнхөө хийсэн зүйлийг хэрэглэвэл улс орон маань жаахан ч гэсэн хөгжинө. Үүний дараа яригдах асуудал бол... Хувь хүний ухамсарыг ярьсан нь зүйтэй байх...

Өдөр бүр телевиз радиогоор хогны асуудлыг хэлж  ярьдаг, хүмүүс өөрсдөө ч арай дэндүү байна гэж гэцгээдэг  ч бусдаас өө хайлгүй та өөрөө хогоо хаана хаядаг вэ? Нэг эргэцүүлээд үзээрэй. Бид өдөр тутамдаа хэрэглээнээс үлддэг гялгар уут, шил, хуванцар савыг хаядаг хогийн сав, магадгүй хаа сайгүй тэр дороо хаядаг. Хотын төв орчим байнгийн цэвэрлэгээтэй учир бас ч танагтай. Гэр хороолол руу орвол гуу жалга далан зэрэг хогондоо дарагдсан байдаг. Иргэд нь өөрсдөө ч хамаагүй хаядаг мөртлөө хогний машин ирж авдаггүй гэдэг. Хашаанаасаа гаргаал энэ миниих биш гэсэн мэт ханддаг тэр хогоор та таны эргэн тойрны хүн хүүхэд чинь амьсгална гэдгийг бодож ухамсартай хандуул гэр хороолол ийм дээрээ тулахгүй л байх..

Иргэн та хотоо цэвэр байлгая байгаль орчноо хайрлах сэтгэлтэй өөрийн болон бусдын эрүүл мэндийг боддог бол хогоо хогийн савандаа хийж, хэвшэн төр иргэдтэй харилцан ярилцаж зааж зөвлөж өнгө өнгийн уутанд хийхгүй юм аа гэхэд ядаж хогийн савандаа хийж сурмаар юм даа...

Б.ДӨЛГӨӨН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан