“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ц.Даваасүрэн: Татварын байгууллагад шалгах эрх байдаггүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Мөнгө угаахтай тэмцэх асуудал эрхзүйн орчин хэр боловсронгуй болсон гэж үзэж байна вэ. Иргэдийн зүгээс 20 сая төгрөгийн босго тогтоосон нь хэт явцуу хэмээн шүүмжилж байна. Гэтэл УИХ-ын гишүүний эхнэрийн дансанд томоохон банкны активаас ч илүү мөнгө байршиж байсан нь илэрлээ. Татварын байгууллага дотоодын банкуудад эргэлдэж байгаа мөнгийг шалгах эрхзүйн орчин бүрдсэн үү?
-Татварын байгууллагууд мөнгө угаах асуудалд тавих эрх зүйн зохицуулалт нь Банкны тухай хууль талаасаа маш муу. Өмнөх хуулиар татварынхан бизнесийн байгууллага болон банкны харилцагчийн мэдээллийг авах эрхтэй байсан. 2010 онд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхдээ татварын байгууллагуудын энэ эрхийг хасчихсан юм. Үүнээс болоод татварынхан энэ талд хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл, хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн орлоготой холбоотой мэдээллийг зөвхөн хуулийн байгууллага авах эрхтэй байдаг.
-Татварын байгууллагад ийм эрхийг нь өгөхийн тулд Банкны тухай хуульд дахин өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Татварын урсгал хяналттай байх нь хамгийн зөв механизм. Гэмт хэргийн шинж чанартай гэж хардаж сэрдэн нийгмийг цочроохдоо гол нь биш шүү дээ. Орлогоо хуулийн дагуу олсон эсэхийг л хянаж байх механизм нь энэ байгууллагаар дамжиж хэрэгжих ёстой. Ойрын үед Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Байнгын хорооны зүгээс гаргаж тавина.
-Хувь хүмүүсийн дансанд байгаа мөнгийг хэрхэн хянах, яаж илрүүлэх вэ?
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад 20 сая төгрөгийн босго гэдэгт би байр сууриа илэрхийлсэн. Долоон жилийн өмнөх 20 сая төгрөг инфляцтай уялдаад одоо бага мөнгө болсон. Тэгэхээр 20 сая төгрөгийг хянах гэдэг нь далд эдийн засаг бий болгох нөхцөл болоод байна. Учир нь, манайд бэлэн мөнгөний төлбөр тооцоо өндөр байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орны жишгийг дагах нь”Галуу дагаж, хөлөө хөлдөөх”-ийн үлгэр болно. Тиймээс үүнд анхаарахын зэрэгцээ хяналтаа уян хатан байлгах ёстой. Улс төр, бизнесийн зорилгоор гүйлгээ саатуулах асуудал гарч болохгүй.

0 Сэтгэгдэл