Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хятадууд Монголын ашигт малтмалыг далайд гархад тусална

Манай улс гадаад худалдааныхаа дийлэнхийг урд хөрштэйгээ хийдэг. Тухайлбал, экспортод гаргаж буй ашигт малтмал бараг зуун хувьд Хятадад борлуулдаг.  Үүнээс гадна импортын барааны ихэнхийг нь  урд хөршөөс оруулж ирдэг билээ. И БНХАУ-ын Бээжин хотноо “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан” саяхан болжээ.  Хурлын  үеэр Хятадын тал  Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийн ордыг ашиглах төсөлд   хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна.  Монгол Улс тус улсын аж ахуйн нэгжүүдийг  хөрөнгө оруулалт хийхийг дэмждэг. Цаашид  Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад оролцох, Монголын нүүрсний ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр барих, мөн нүүрс, занараас хий гаргахад хамтран ажиллана гэдэгт  найдаж байна гэжээ.

Үүнээс гадна манай улс нүүрс, жонш, төмрийн хүдэр болон ган төмөрлөгийн боловсруулсан бүтээгдэхүүн, хүхрийн хүчил Хятадад  экспортлох хэмжээгээ тохирч байх сонирхолтой байгаа. Иймд энэ асуудлаар яриа өрнүүлсэн аж. Мөн нүүрсний худалдааны орчинг сайжруулах талаар хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа  илэрхийлжээ.  Тэгэхдээ хоёр талын холбогдох аж ахуйн нэгжүүд шууд худалдааны хэлэлцээр хийх, Засгийн газраас оролцох шаардлагатай бол хоёр орны Засгийн газрын худалдааны комисс одоогийн хамтын ажиллагааны механизмуудаа ашиглах санал тавьжээ. Хятадын тал Монголын ашигт малтмалын дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарцын асуудалд дэмжлэг  үзүүлэхэд бэлэн байгаа гэсэн байна.

Дарханд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр 2016 он гэхэд ашиглалтад оруулна. Эдүгээ тус үйлдвэрийн түүхий эдийг хаанаас хэрхэн хангах асуудлыг шийдэж буй билээ. Дорнодоос газрын тос татаж авахад  зардал өндөр гарах болсон. Иймд хойд хөршөөс авбал тээврийн зардал нь арай хямд тусна. Иймд урд хөршид Дорнодын газрын тосоо урд хөршид экспортолж тэр хэмжээгээр ОХУ-ын Хятдад экспортолдог газрын тосноос авах арга сүвэгчилж байгаа юм. энэ хуралдаан дээр уг асуудлыг ч бас манай тал хөндөөд авчээ. Тухайлбал, Монгол, Хятад, Оросын хооронд түүхий газрын тос харилцан солилцох асуудлыг  судалж үзэх санал тавьсан байна. Мөн Дорнодоос газрын тос олборлож буй Хятадын “Петрочайна” компанид тодорхой саналаа ч өгөөд байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан