Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Байгаль хамгааллыг хөдөө сумаас эхэлье
Өнгөрөгч Намар, Өвөл
Өрнөж буй Хавар цаг
Өртөөлөн буй Зуны улирал
Зун цаг айсуй. Дүүлэн нисэх шувуудын жиргээн
Дүрэлзэн бидэртэх усны долгионд
Дураар цэнгэлдэх үрсийн хөгжөөнд
Дуулим хорвоод амьдрах сайхан.
Тийм ээ, амьдрах сайхаан. Ийм л дэлхийдээ амьдрах сайхаан. Ийм л Монголдоо амьдрах бүр дэндүү сайхаан. Яруу тансаг эх нутгийн минь чамин өнгө дэлгэрч байна. Уяхан цэнхэр уул усныхаа үлдээсэн өнгийг санагалзан байна. Жилийн өмнө, яг энэ өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумыг зорьж билээ. Баянхонгор аймаг Улаанбаатараас 630 гаруй километр, харин Хүрээмарал сум 850 километр зайд оршдог. Хот хоорондын тохилог автобусанд ая тухтай басхүү хөгжилдөн хөөрөлдөн явсаар аль хэдийнэ бүтэн 12 цагийн турш аялснаа ч үл ажран явж байлаа. Шөнийн хоёр цагт аймгийн төв дээр ирэв. Таньж мэдэхгүй газар нутагт яах гэж ирсэн юм бол доо гэж өөрөөсөө асуух үе төрж байгаагүй нь хачирхалтай. Нутгийн зон олон жинхэнэ өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс жаягаа хадгалан үлдсэн гайхалтай хүмүүс. Тийм найрсаг, тийм эвдрээгүй хүмүүстэй энд л нөхөрлөж болохоор байлаа.
Тус аймаг хангай, тал хээр, говь, цөл хосолсон хосгүй үзэсгэлэнт, өвөрмөц сонин нутагтай. Хүн төрөлхтний өвөг дээдэс амьдарч байсан Цагаан агуйнаас эхлээд , байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет диназаворын чулуужсан яс бүхий Бүгийн цав, энэ дэлхий дээр анх Монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө дурсгал гэх мэт гайхамшгуудыг нэрлэж болох юм.
Хүн бүрийн хичээл зүтгэл, нутаг орноо хөгжүүлье гэсэн сэтгэлийн нэг илрэл бол Баруун бүсийн худалдааны төв энэ аймагт байрлаж, аймгуудын худалдаа арилжааны уулзвар болдог юм билээ. Харин сумдын хөгжлийн тухайд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумыг авч үзье.
Хүрээмарал сум 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Богд марал уулын хошууны цоохор сум нэртэй “Шарын худаг” хэмээх газар ганц гэртэйгээр байгуулагдаж байжээ. Түүнээс хойш олон арван түүхийг дамжуулагч агаад бий болгогч гэрч нь болсоор өдийг хүрчээ.
Тус сумын хамгийн өндөр цэг нь далайн төвшнээс 2200 метрт өргөгдсөн нутгийнхний шүтдэг маш том хайрхан цохио болох Мандал хайрхан юм. Олон олон хэлбэр дүрс бүхий олон олон бодол эргэцүүллийг төрүүлэхүйц сонин өвөрмөц тогтоц бүхий байгалийн бүтээл уртаас урт үргэлжилдэг. Бусад нутаг орон гол ус, ургамал ногоо, мод байгалиараа бахархдаг бол энэ нутгийн онцлог нь ердөө л уул тал, хад цохио юм. Домбон цохио, Майхан, Богд хайрхан, Чандмань, Сувраа, Дуулгамт, Хэвтээ босоогийн хадан хясаа, Сэрвэн хад гээд тоолж, дуулж барамгүй гайхамшиг л үргэлжилсээр. Хангайд өссөн над шиг хүний хувьд говийн бүсэд дасан дадаж, хайрлаж амьдрах бол жинхэнэ гайхамшиг байлаа. Нутгийнхний нутаг орон, байгаль эх, бие биенээ хүндлэх хайр л хамгийн чухал нь байлаа. Түүний хүчинд л оршин тогтнож буй мэт. Дэлхийн дулааралт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 21-ээр зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өсөх хандлагатай байна.
Ийнхүү байгаль цаг уурын байдал эсвэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн байж болохуйц нөхцлийн улмаас улсын хэмжээнд нийт 5100 гаруй гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн нь 4200 гаруй байна. Үүнээс 800 гаруй нь ширгэжээ. Хүрээмарал сумын Хөх Бүрд багт гэхэд л “Бүрд” гэх том нуур байсан цаг саяхан. Гэтэл маш богино хугацаанд тийм том нуураас хэсэгхэн намаг, шалбааг л үлджээ. Үнэхээр гаслантай. Нуураа тойрон ангир шувууд ганганалдан, мал амьтад идээшин, хүн зон нь нутаглан байсан тийм л цаг одоо түүх л болон үлджээ. Дурссаар л байна. Бас хүлээсээр аадар асгаад нуурыг маань дүүргэчихгүй л юм байх даа хэмээн горьдоно.
Манайд 3300 гаруй нуур цөөрөм байснаас 1100 гаруй нь шир¬гэсэн гэсэн судалгаанаас ч гол мөрөн, усны нөөц маань хурдацтай дундарч буйг илхэн харах юм. Сумын төвийнхөн ганц худгаас ундны усаа авдаг. Олон километрийн цаана л ганц нэг гол байдаг. Гэсэн ч тэдгээр нь бас л Хангайнхантай харьцуулахад туулах ч ус ховор л юм даа. Хангай ч гэлтгүй тэгээд Монгол ч гэлтгүй дэлхий нийтийн хэмжээнд ус, цаг уур, байгаль экологийн олон асуудал тулгамдаад буйг бид цөм мэдэж, харж, ойлгож байгаа билээ. Гэхдээ л яагаад хүн бүр, байгууллага бүр, улс орон бүр, дэлхий даяаараа нийтээрээ нэгдэн экологийн тулгамдсан асуудлуудын эсрэг дорвитой тэмцэж чадахгүй байна вэ. Бага гэлтгүй улсын хөгжил сумаас л эхэлнэ гэж үгтэй билээ.
Яахав дээ Монголын сумдад техник, бүтээн байгуулалтын хөгжил харьцангуй ойрхон болсныг харж болно л доо. Хүрээмарал сумын төв нь засаг захиргааны анхан шатны нэгж болох 5 багтай, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Хүний их эмчийн салбар, 9-н жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, спорт заал, салбар банкууд гээд л хүнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээ, байгууллага болон албан хаагчид нь ч бий. Түүнчлэн энэ сумд интернэтийн сүлжээ байдаг. Түүгээр дамжин сумын малчин ард ч гэртэй сууж байгаад интернэтээр аялах боломжтой ямар бахдалтай гээ. Цаашид ч сумыг хөгжүүлэх талаар төсөл төлөвлөгөөнүүд гарсаар байгаа боловч хамгийн чухал ногоон байгууламж, экологийн бүтээн байгуулалтаа яагаад хийхгүй байна вэ. Цөөн тооны мод тарьсныг эс тооцвол тэр талын бүтээн байгуулалт миний нүдэнд л лав олж харагдаагүйг нуух юун. Тийм ээ, хамгийн чухал, хамгийн чухал нь бол мэдээж байгаль, экологи маань гэдгийг дахин дахин дурьдмаар, сануулмаар байна. Одоо тус суманд Холбоо нуур, Дал нуур, Ховол хөлийн нуур, Уртын гол, Сүүжийн рашаан зэрэг цөөн хэд нь л түүх соёлын дурсгалт өвөөс нь үлдээд байна шүү дээ. Энэ тал дээр гайхамшигтай бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсэж байна.
Өөр нэг асуудал бол манай оронд 22-хон үлдсэн гэх Говийн баавгай Мазаалай тус аймагт цөөн тоогоор байдаг ажээ. Хэдхэн жилийн өмнө 50 гаруй мазаалай байсан ч дэлхийн дулаарал болон бусад шалтгаанаар хоёр дахин хоргодоод байна. Түүнчлэн төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувуу, ховор ургамал, эрдэс баялагийн их нөөцтэй. Тэдгээрээс давсны нөөц, олон өнгийн шороон будаг, зос, барилгын материалын гол түүхий эд хүрмэн чулуу маш элбэг тааралдана. Цаашлаад ч бидний мэдэхгүй, олж тогтоож амжаагүй хэчнээн ч баялаг, хэдэн ч мал амьтан байгааг баттай хэлж чадахгүй билээ. Иймээс бид “Хөдөө орон нутаг сайхаан” гээд өнгөрөх биш хөдөө сумдынхаа байгаль экологи, аюулгүй байдлаа ч хайрлан хамгаалах цаг нэгэнт иржээ. Эс болвоос хөдөө орон нутаг маань ч хотын байгалийн үзэмж шиг гандах вий дээ. Эс бөгөөс хөдөө орон нутгийн маань ч гол мөрөн нь ширгэж, мод ногоо нь устаж, хөх тэнгэр, хүн ард, хөөрхий амьтдад нь аюул учрах вий дээ. Дуусахаас нь өмнө хийх ёстой. Бид одоо л эхлэх ёстой.
Гоё нийтлэл болжээ. Манай улс төрийхөн жаахан ч гэсэн иймэрхүү зүйлд анхаара тавьдаг ч болоосой.

М.Үүрийнтуяа
0 Сэтгэгдэл
2013.06.06