96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
М.Жексоны охин яагаад амиа хорлохоор оролдов?
Попын хаан Майк Жексоны цорын ганц охин Парис амиа хорлох зорилгоор бугуйн тус газраа судсаа ханах гэж оролдсон нь одоогоос дөрвөн жилийн өмнө Жексоны гэр бүлийг нөмөрсөн уй гашуу одоо хүртэл сарниж үгүй болоогүйг харууллаа. Одоо ид өсвөр насандаа яваа /15 нас/ Парис охин аавыгаа санах бэтгэрсэн сэтгэл дээр олон жил холбоо харилцаагүй байсан ээжтэйгээ дахин холбоо тогтоож, эх үрийн харилцаагаа сэргээх гэж ядаж яваа нь сэтгэл зүйд нь хүнд дарамт учруулж байгаа хэмээн найз нөхөд нь ярьжээ. Парис ээжтэйгээ сайхан харилцаатай байх гэж хичээж байхад нь олон нийт эхийг нь муу хэлж, мөнгөтэй болохын тулд түүнийг зөвхөн ашиглаж байгаа юм хэмээн шүүмжилж буй нь охины тэвчээр алдуулж байгаа аж. Үүнээс гадна өсвөр насанд тохиолддог бүтэлгүй үерхэл, дуртай дуучныхаа тоглолтыг нь үзэх гэхэд хориглосон гэр бүлийн маргаан Парисыг хэт сэтгэл хөдлөлдөө автаж, ийм үйлдэл хийхэд хүргэсэн гэнэ.

Сүүлийн хэдэн сард түүний сэтгэл тогтворгүй байсан нь Твиттерт бичсэн зүйлсээс нь тодорхой харагдаж байжээ. Үүн дээр нь Мэрилин Мэнсоны шоу тоглолтыг үзэх гэснийг нь болиулсанд тэрээр огцом уурлаж, хаалгаа саван өрөө рүүгээ орсны дараа ийм явдал болсон байна. Тэрээр бугуйгаа зүсэж, өвчин намдаас эм хэтрүүлэн хэрэглэсэн ч амь насанд нь аюул учраагүй, одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Жексоны хүүхдүүдийн эх Дэббе Роуви тэдэнтэйгээ эргэн холбоо тогтоож эхлээд байна. Гэхдээ тэрээр хүүтэйгээ хараахан уулзаж чадаагүй байгаа ажээ. Тэрээр М.Жексоны эмч Арнольд Клейний сувилагчаар ажиллаж байх үедээ попын хаантай учирч хоёр хүүхэдтэй болсон юм.

ug ni ih hoorhon l ohin bna argagvdee hoorhii bnga bsan hvn ni bhgv bolchhoor yamar l olig baiw gejdee

0 Сэтгэгдэл
атар
хичнээн их мөнгө олоод ч хэрэг алга нэгэнт өөрөө хэрэглэж чадаагүйгээс хойш
2013.06.08
2013.06.06