Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
12.00 Фермерүүд үнээний сүүний үнийг тогтворжуулах асуудлаар мэдээлэл хийнэ. Тэд үйлдвэрүүд сүүг хэт доогуур үнээр авч өндөр үнээр зарж буйг эсэргүүцэж буй.
12.30 “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Дэлхийн цоохор ирвэсийг хамгаалах” сэдэвт талуудын зөвлөлдөх уулзалт 2013.06.06-ны 14.00-17.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд болно.
Гамшгаас хамгаалах улсын албад, гамшгаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, урьдчилан сэргийлэх ажилтнуудын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл” улсын зөвлөгөөнийг 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион явуулж байна.
Хэвлэлийн бага хурал 12.00 цагаас МҮЭСТОрдны бага танхимд болно.
Өнөөдөр 13:30 цагт ССАЖЯаман дээр Т-Батаарын бүртгэлийн ажил дууссан тул гаалийнхан бичиг баримтыг ЗГ-т хүлээлгэн өгөх үйл ажиллгаа болно.
Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.
Энэ өдөр ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж. Уг нээлттэй хаалганы өдөр ХӨСҮТ-д 08-16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Олон улсын цусны донорын өдрийг тохиолдуулан өнөөдөр 14.00 цагаас Цус судлалын Үндэсний төв /Нэгдүгээр эмнэлэгийн хойд талд залгаа/- д сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийнэ.