Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Залуучууд эрүүл аюулгүй шөнийн клубээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аюулгүй байдлыг хангасан үйлчилгээний стандарт бүхий шөнийн клубаар үйлчлүүлэх нөхцөл боломжийг хангах зорилгоор МЗХ дэргэдээ Шөнийн клубуудын зөвлөлийг өнгөрсөн 05-р сард байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм байна. Шөнийн клубуудын зөвлөл нь эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх насанд хүрээгүй залуусыг архидан согтуурахаас сэргийлэх, хариуцлагатай чанартай үйлчилгээг нэвтрүүлж зохистой үйлчилгээний жишиг тогтоох зорилготой гэнэ. Тэгвэл саяхан тэд НИТХ-д их дээд сургуулийн зуны амралт, урин дулааны цаг ирж аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан шөнийн клубээр үйлчлүүлэх эрэлт нэмэгддэг ч залуучууд шөнийн 00:00 цагаас хойш аюулгүй байдлын баталгаа байхгүй газарт, орц, хонгил, буудалд цагийг өнгөрөөж гэмт хэрэг, зөрчилд өртөх нөхцлийг улам нэмэгдүүлж байгаа,иймд МЗХ-ны дэргэдэх Шөнийн клубуудын зөвлөлийн гишүүн нэр бүхий шөнийн клубуудад зохих хяналтын дор 2013 оны 06-р сарын 01-нээс 09-р сарын 01-ний хооронд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх нөхцлөөр шөнийн 03:00 цаг хүртэл ажиллах боломжийг олгохыг хүссэн хүсэлт явуулсан юм байна. МЗХ-ны тавьсан хүсэлтийн дагуу НЗДТГ-аас Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарг агаргажээ. Тус захирамжаар шөнийн цэнгээний тусгай хөтөлбөртэй газруудын үйл ажиллагааг пүрэв, баасан, бямба гaригт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгажээ. Гэхдээ архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалт хэвээрээ байх бөгөөд харин бусад төрлийн үйлчилгээ буюу дуу, бүжиг, хоол, ус, ундаагаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг 03.00 цаг хүртэл явуулж болно. Долоо хоногийн үлдсэн өдөрт хуучин хуваариар буюу 15.00-00.00 цаг хүртэл ажиллах юм. Дашрамд дурдахад МЗХ-ны дэргэдэх Шөнийн клубуудын зөвлөлд River sounds, Stella, Vegas, Strings, Max, ILoft, Lux, Mass, Brix, Metro, Race зэрэг томоохон шөнийн клубууд байдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан