Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Өнөө цагийн 10 гайхамшигт чулуун сууц


Чулуун агуй, хавцал гэхээр л таг харанхуй байх юм шиг төсөөлдөг. За тэгээд л аалзны шүлс хэрсэн, элдэв шавьж гүйлдсэн байх юм бодож байна уу. Гэтэл манай гаригийн өнцөг булан бүрт энэ чинь хамгийн тав тухтай, зардал багатай босдог сууц байдаг байна. Афганистан, Турк, Мароккод олон тосгонд ийм сууц захаас аваад  тааралдана.

10. Ханан хадан дахь тохилог сууц. Франц

Францын Сомюр хотод ийм ханан хаданд сууц барих нь түгээмэл. Хүн газар худалдаж аваад л хаданд агуй ухаж сууц бэлтгэнэ. Өөр хооронд нь хонгилоор холбоно. Ийм агуй сууц жилийн аль ч улиралд яг ижил таатай дулаан байдаг гэсэн шүү.


9. Матматын хадан агуй сууц. Тунис

1976 онд Матматагийн газар доорхи энэ хот дэлхий дахинаа   ил болсон. Гаднаас нь харахад ядуувтар ч дотроо тохилог л доо. Ер нь анх египетийн булаан эзлэгчдээс нуугдах гэж анх газар дээрх сууцуудаа үүгээр сольсон гэдэг. Тэгээд яваандаа энэ нь уламжлал болон төгөлдөржсөөр байгаа нь энэ.


8. Кинвер Эжийн хавцал дахь сууц. Их британи

Энэ бол Стаффордшир гүнлэгт байдаг энэ байшинд бүр 1950-иад оны сүүл хүртэл хүн амьдарч байж. Багахан хөөрхөн цэцэрлэгтэй бас. Өнөөдөр энэ бүхнийг Үндэсний фондын тусламжтайгаар сэргээн засварлаж үзмэр болгоод байгаа нь энэ.


7. Бичил биетний тосгон. Иран

Ираны баруун өмнөд нутагт байх Кандован бол жуулчдын очих дуртай газрын нэг. Эндэхийнхэн тосгоноо бүр 700 жилийн өмнө, монголчуудын довтолгооноос нуугдах гэж анх байгуулсан гэж ярьдаг. Эндэхийн оршин суугчид амбаар, агуулах, малын байраа хүртэл яг л ийм хэлбэрээр барьдаг болохоор тосгон нь өргөжөөд л байдаг. Харахад ердөө л галт уулын үнс шиг. Энэ чинь хаалга цонхтой, бүр шаттай ч бий.


6. Волверлийн чулуун сууц. Их британи

Британийн Волвери тойрогт үргэлжлэх хадан уул, гүвээнд ийм сууц олноороо тааралдана. Гэхдээ энэ нь дулаахан, тохилог. Зураг дээр байгаа сууцыг гэхэд л саяхан 100 мянган фунтээр худалдсан. Энэ байшин ханын зуух, хаалга цонхтой ч усан хангамж, цахилгаан л байхгүй. Гэхдээ 4046 хавтгай дөрвөлжин метр талбайтай шүү.


5. Яодун сууц. Умард хятад

Яодун сууцны анхныхыг манай эриний хоёр дахь мянган оны үед, хүрэл зэвсгийн үед байгуулсан гэдэг. Өнөөдөр хятадын 40 орчим сая хүн ийм сууцанд амьдарч байна. Ийм сууц өвөл нь дулаан, зун нь сэрүүхэн. Зарим яодуны гадна талыг тохижуулан гоёмсог болгоно. Фермер, бизнесмэнүүд яодунаа бүр тансаг болгож тоосго, чулуугаар хагас дугуй арк хаалга хийх жишээтэй.


4. Бэкхэм Крикийн “Хавцлын диваажин”. АНУ

Энэ агуй сууцыг 1984 оноос, цөмийн дайнаас сэрэмжлэх үед л барьж эхэлж. Олон ч удаа эзэн нь солигдсоор өнөөгийн эзэн нь 1997 онд авч шөнийн клуб, эмсийн хүрээлэн амралтын газар болгон ашигласан гэж ярьдаг.  Харин өнөөгийн ийм төрхөд оруулаад дөрвөн жил л болж байгаа юм байна. Энд цонхыг нь томсгож, дотор  талыг нь тохижуулснаар зочдын анхаарлыг татдаг.


3. Каппадокийн агуй байшин. Турк

Энэ бол НҮБ-ыг Соёл боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн өвийн бүртгэлд орсон гайхамшигт агуйнууд. Зарим  газраа бүр найман давхар “сууц”-тай шүү дээ. Энэ зөөлөн чулуулгийг галт уул оргилоход цацсан үнс нурам гэдэг. Энд христианчуудын хэдэн зуун ийм сууц бий. Тэд бүр манай эриний өмнөх дөрөвдүгээр зууны үед Ромын мөрдлөгөөс зугтааж ирээд өнөө хүртэл амьдарч байгаа гэнэ.


2. Гранадын агуйн байшин. Испани

Испаний өмнөд нутгийн Андалусийн хадан хавцал дахь агуйнууд бол бүр мавританы үеийнх. Эндэхийн олон сууцыг мөн л ЮНЕСКО-гийн өвд бүртгэн авсан байдаг. 1960-аад онд тариалангийн салбарыг шинэчилж, механикжуулснаар олон айл агуйн байшингаа орхисон. Гэхдээ эвдэлж сүйтгээгүй, одоо ч гэсэн тосгодод байсаар л байгаа.


1.Ранчогийн “Агуйн ордон”. АНУ-ын Юта муж

Байгалийн агуйг ашиглаад барьсан энэ ордонд унтлагын гурав, ариун цэврийн хоёр өрөө, зочны өрөө, гал тогоо, цайны газар бий. Энд бас 25 метр гүн худгийн усыг нарны зайгаар ажиллуулан ордны усан хангамжийг шийдсэн байгаа. Мэдээж үүгээрээ цахилгаанаа бас гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан