Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Харь гаригийнхан хүний сэтгэхүйг өөрчилж, туршилт хийжээ

Эхний түүх бол АНУ-ын Вашингтон мужийн Олимпия хотын цагдаагийн газрын даргад тохиолдсон явдал. Цагдаагийн дарга Пол Ингрэм 1989 оны наймдугаар сард гэнэт л өөрийгөө 200 гаруй эмэгтэйг хүчиндсэн хэмээн мэдүүлсэн байна. Түүнийхээр бол тэр бүсгүйчүүдийг хэрцгийгээр ёс бус хүчиндээд, зодож, дуугуй бай хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр бүр өөрийнхөө хүү, охин хоёрыг ч аймшигтайгаар хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.
Гэтэл Ингрэм бол юуных нь маньяк-хүчирхийлэгч байх вэ дээ. Гэхдээ л цагдаагийнхан шалгаж нягталж үзэхэд тэр ямар ч ийм хэрэг үйлдээгүй нь нотлогдож. Гэтэл тэр өөрөө болохоор бүр өөрийгөө буруутгасан мэдүүлэг бичээд барин тавин яриад байдаг.
Ингээд сэтгэцийн эмч нарыг хүртэл дуудаж, асуугаад яриад байтал бүр сонин баримт гарч ирдэг байгаа. Үүнээс өмнөхөн нэг шөнө Пол Ингрэм цагдаагийнхаа машинтай явж байгаад огт хүнгүй нэг гудамжаар ортол бутан дотроос сонин хөх цэнхэр гэрэл гарсан байна. Гэрэл яг л машинтай нь зэрэгцээд ирэхээр цагдаа гайхаад зогсчээ. Тэр цагдаагийн хэсэгт энэ талаар мэдээлээд гар чийдэнгээ бариад машинаас буусан гэнэ. Гэнэт их гэрэл цацраад таг харанхуй болж. Тэгээд л цаашаа юу болсныг тэр муухан санадаг байна.
Нэг их мөнгөлөг ханатай өрөөнд тэр орчихсон хэвтээд, өндөр биетэй харь гаригийн хүмүүс түүнийг тойрч зогсоод ямар нэгэн мэс ажилбар хийгээд байх юм гэнэ. Бие рүү нь элдэв хоолой оруулчихсан ч ер өвдөхгүй байжээ.
Тэгээд төд удалгүй дахиад л харанхуй болж нэг мэдсэн чинь тэр зам дээр хэвтэж байсан байна. Тэр машиндаа орж толгой нь жаахан өвдөж байхаар нь эргүүлээ ч хийсэнгүй гэртээ харьиад өглөө нь тэр гэмээ наманчилж мэдүүлэг бичсэн нь тэр.
Харин цагдаагийнхан болохоор тэр шөнө Ингрэм үнэхээр сонин гэрэл гараад байна гэж мэдээлсэн гэж байгаа юм. Эргээд холбоо барихад тэр бүх зүйл хэвийн гэсэн хариу өгсөн гэжээ.
Тэгээд эмч нар Ингрэм эргүүл хийж явахдаа тэр зам дээр тархинд нь ямар нэгэн өөрчлөлт орж, ажил дээрээ болсон явдлуудыг хольж хутгаад байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Цагдаа нар ч Ингрэмийн яриад байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй төстэй хэрэг 200 биш ч гэсэн гарч байсныг нотолж байгаа гэнэ. Гэтэл Ингрэм үйлдээгүй байдаг, гэхдээ л хөөрхий тэр өөрийгөө буруутан гээд байдаг......Ийм нэг явдал болж.
Энэтхэгийн Мумбай хотын иргэн Адити Желал амралтаа аваад тэр орчмын Бурханпура хот руу явсан чинь гэнэт ор сураггүй алга болчих нь тэр. Өчнөөн удаан эрж хайж байгаад олсон чинь 32 настай, нас тогтсон тэр эр бүр сонин болчихсон байж. Адити ойд чармай нүцгэлээд, бүх бие нь шарх, үлд үү болчихсон, бохир гэж жигтэйхэн. Хамгийн гол нь тэр дөрвөн хөл дээрээ явдаг, ярьж чадахаа больчихсон байж гэнэ. За ер нь л ширэнгэн ойн сармагчин болчихсон гэсэн үг л дээ. Түүний биеийн янз бүрийн хэсэгт 0,5-2,5 см-ын хэмжээтэй олон эд зүйл суулгасан байхыг есөн ч мэс засал хийж байж гаргаж авчээ. Ингэсний дараа л Адити арай гэж хүн төрхөндөө орох нь тэр. Тэр “хүн байхдаа” хаана юу хийдэг байснаа эргэн санаж байгаа ч ойд яаж амьдарч, яаж байснаа санадаггүй. Биед нь хэн хэзээ тэр эд зүйлийг суулгасныг ч мэддэггүй.
Түүнийг гипнозод оруулж байгаад ярилцахад тэр ойд явж байгаад ямар нэгэн намхан хүмүүстэй таарсан гэнэ. Тэд түүнийг барьж аваад нүцгэлэн олон зүүгээр тарьсан гээд хаана хаана нь тарьж байсны нь заахдаа өнөөх биед нь байрлуулсан зүйл байсан тэр газрыг заасан байна. Харин тэр хүмүүс нь ямаршуухан байсан, яах гэж хүн дээр ийм туршилт хийсэн зэргийг тогтоож чадаагүй байна.
Дээрх хоёр жишээнээс үзэхэд харь гаригийнхан манай дэлхий дээр ирдгээрээ ирж, хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх элдэв туршилт хийгээд байгаа юм биш үү хэмээн зарим судлаач үзэж байна.
Харь гаригийнхан манай дэлхий дээр ирж хүмүүсийн сэтгэцийг өөрчлөх элдэв туршилт хийдэг тухай хоёр баримт. Харь гаригийнхан ирдэг, зарим хүнтэй уулзсан тухай домог шиг яриа зөндөө олон.

Цагдаагийн дарга өөрийгөө хүчирхийлэгч гээд байдаг
Эхний түүх бол АНУ-ын Вашингтон мужийн Олимпия хотын цагдаагийн газрын даргад тохиолдсон явдал. Цагдаагийн дарга Пол Ингрэм 1989 оны наймдугаар сард гэнэт л өөрийгөө 200 гаруй эмэгтэйг хүчиндсэн хэмээн мэдүүлсэн байна. Түүнийхээр бол тэр бүсгүйчүүдийг хэрцгийгээр ёс бус хүчиндээд, зодож, дуугуй бай хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр бүр өөрийнхөө хүү, охин хоёрыг ч аймшигтайгаар хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.
Гэтэл Ингрэм бол юуных нь маньяк-хүчирхийлэгч байх вэ дээ. Гэхдээ л цагдаагийнхан шалгаж нягталж үзэхэд тэр ямар ч ийм хэрэг үйлдээгүй нь нотлогдож. Гэтэл тэр өөрөө болохоор бүр өөрийгөө буруутгасан мэдүүлэг бичээд барин тавин яриад байдаг.
Ингээд сэтгэцийн эмч нарыг хүртэл дуудаж, асуугаад яриад байтал бүр сонин баримт гарч ирдэг байгаа. Үүнээс өмнөхөн нэг шөнө Пол Ингрэм цагдаагийнхаа машинтай явж байгаад огт хүнгүй нэг гудамжаар ортол бутан дотроос сонин хөх цэнхэр гэрэл гарсан байна. Гэрэл яг л машинтай нь зэрэгцээд ирэхээр цагдаа гайхаад зогсчээ. Тэр цагдаагийн хэсэгт энэ талаар мэдээлээд гар чийдэнгээ бариад машинаас буусан гэнэ. Гэнэт их гэрэл цацраад таг харанхуй болж. Тэгээд л цаашаа юу болсныг тэр муухан санадаг байна.
Нэг их мөнгөлөг ханатай өрөөнд тэр орчихсон хэвтээд, өндөр биетэй харь гаригийн хүмүүс түүнийг тойрч зогсоод ямар нэгэн мэс ажилбар хийгээд байх юм гэнэ. Бие рүү нь элдэв хоолой оруулчихсан ч ер өвдөхгүй байжээ.
Тэгээд төд удалгүй дахиад л харанхуй болж нэг мэдсэн чинь тэр зам дээр хэвтэж байсан байна. Тэр машиндаа орж толгой нь жаахан өвдөж байхаар нь эргүүлээ ч хийсэнгүй гэртээ харьиад өглөө нь тэр гэмээ наманчилж мэдүүлэг бичсэн нь тэр.
Харин цагдаагийнхан болохоор тэр шөнө Ингрэм үнэхээр сонин гэрэл гараад байна гэж мэдээлсэн гэж байгаа юм. Эргээд холбоо барихад тэр бүх зүйл хэвийн гэсэн хариу өгсөн гэжээ.
Тэгээд эмч нар Ингрэм эргүүл хийж явахдаа тэр зам дээр тархинд нь ямар нэгэн өөрчлөлт орж, ажил дээрээ болсон явдлуудыг хольж хутгаад байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Цагдаа нар ч Ингрэмийн яриад байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй төстэй хэрэг 200 биш ч гэсэн гарч байсныг нотолж байгаа гэнэ. Гэтэл Ингрэм үйлдээгүй байдаг, гэхдээ л хөөрхий тэр өөрийгөө буруутан гээд байдаг......Ийм нэг явдал болж.
Хүнийг сармагчин болгочихно гэж байх уу

0 Сэтгэгдэл