Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

10 цагаас НОМТОЙ НӨХӨРЛӨЕ КЛУБ-ын төлөөлөл ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ Нобелийн шагналт зохиолч Орхан Памуке-г Монгол Улсад урих талаар уулзана.

"365 Нээлттэй Мэдээллийн Төв"-д 11 цагт Хөх Монгол Бүлгэм, Цагаанхас хөдөлгөөн, Даяар Монгол, Монгол үндэстэн ястаныг хятдуудын даалгавраар хэн хагарган бутаргаж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Иргэний Нийгмийн Төлөөлөл болон хэсэг бүлэг Төрийн Бус Байгуулагуудтай хамтран улс оронд шаардлагатай хуулийн төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурна.

08.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Ашигт Малтмалын Газрын дарга байсан Батхуягтай холбоотой хэргийг яллахад хэлмэгдсэн лицензийн эздүүд /хохирогчдын холбоо/ жагсаал хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 цагаас 2012 онд олон улсын болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн 100 орчим сурагчдад хүссэн сургуульдаа үнэ төлбөргүй дөрвөн жил сурах эрх олгож тэд оюутан болжээ. Гэтэл одоо их сургуулийн захиргаанаас 2012.01.18-нд /олимпиад болохоос өмнө/ энэхүү тэтгэлгийг хүчингүй болгосон тогтоол гарсан байдгийг танилцуулж төлбөрөө төлөхийг шаардах болж. Энэ асуудлаар оюутнууд хэвлэлийнхэнд хандлаа.

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвал сайдыг дэмжигч оюутан залуучуудын "Шудрага ёс" хөдөлгөөн нээлт хийж байгаатай холбогдуулан МАХН-ын төв байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт олон улсын байгууллагаас 5 цэцэрлэг, 3 сургуульд гал унтараах багаж хэрэгслийг өгөх арга хэмжээ гал унтраах 10 дугаар ангид болно.

11.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Үндэсний сурын харвааны “Есүхэй мэргэн” холбооныхон "Их Монгол Улсын алдарт мэргэн харваачдын наадам" зохион байгуулах талаар мэдээллэнэ.

16:00 цагаас ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ ГХЯ-нд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, БОХН-ийн сайд С.Оюун нар оролцоно. Үүний дараа 17.00 цагаас хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хороо ажлаа танилцуулах өдөрлөг АСА циркийн гаднах талбайд зохион байгуулна

10:00 цагт Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан АНУ-ын Элчин сайдын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай дунд сургууль хамтран сургуулийнхаа урд талбайд мод тарина.

12:00 цагт: ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй уулзаж, нээлттэй ярилцана.

11:30 цагт: Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан