96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Н.Кэмпбел өөрийн од болгосон загвар өмсөгчид найз залуугаа алдав
Супер модель Наоми Кэмпбел таван жил хамт байсан тэрбумтан найз залуугаа өөрийн гаргаж ирсэн залуухан ази модельд алдсан нь нэгэнт тодорхой болжээ. Наомигийн санаачлан хийсэн “The Face” загварын реалити шоунд оролцож, түүний дэмжлэгтэйгээр барууны загварын ертөнцөд амжилттай хөл тавьсан хятад модель Луо Жилин Н.Кэмпбелийн экс найз залуу Владимир Доронинтой учир ургуулсан нь паппарац гэрэл зургаар олонд ил болсон байна.
Оросын тэрбумтан Владимир Доронин шинэ найз бүсгүй Луо Жилинтэй хамт Испанийн Ибиза аралд дарвуулт завиараа зугаалж явах үед нь паппарацчид тэдний зургийг авсан байна. Энэ үеийг хүртэл Луо Жилин Владимир Доронинтой холбоотой гэдгээ үгүйсгэсээр байсан юм.

Мэдээж Луо Жилин, Владимир Доронин нарын явдал Наомид таалагдаагүй бололтой. Луо Жилиний гэрээтэй ажилладаг Нью-Йоркийн “MIX Model Management” агентлаг түүнийг ажлаас халж буйгаа мэдэгдсэн байна. Ингэхдээ “Ажлын ёс зүйг алдаж, мэргэжлийн бус байдал гаргасан учраас” хэмээн тайлбарлажээ. Мэдээж энэ бол загварын ертөнцөд нөлөө бүхий Наомигийн хийж буй ажил гэдэг нь тодорхой байгаа юм. Луо Жилинтэй хамт “Face” шоунд оролцсон загвар өмсөгчид ч Твиттерээр түүнд дургүйцлээ илэрхийлж байна.
Хятадын “Miss Universe 2011” тэмцээний ялагч Луо Жилин “Face” шоунд Наомигийн зөвлөгөө дэмжлэгтэйгээр оролцож, цаашид амжилт үзүүлэх ирээдүйтэй байсан ч түүний экс найз залуутай холбогдсоноор карьераа бараг үгүй хийлээ гэхэд хилсдэхээргүй болж байна.

Наоми Кэмпбел Владимир Доронинтой хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард хамтдаа явж байгаагаар хэвлэлийн дуранд өртсөн бөгөөд түүнээс хойш хамтдаа харагдаагүй юм. Тийм ч учраас тэднийг салсан гэх яриа гараад байсан ч баталгаагүй байсан юм.

Супер модель Наоми Кэмпбел таван жил хамт байсан тэрбумтан найз залуугаа өөрийн гаргаж ирсэн залуухан ази модельд алдсан нь нэгэнт тодорхой болжээ. Наомигийн санаачлан хийсэн “The Face” загварын реалити шоунд оролцож, түүний дэмжлэгтэйгээр барууны загварын ертөнцөд амжилттай хөл тавьсан хятад модель Луо Жилин Н.Кэмпбелийн экс найз залуу Владимир Доронинтой учир ургуулсан нь паппарац гэрэл зургаар олонд ил болсон байна. Оросын тэрбумтан Владимир Доронин шинэ найз бүсгүй Луо Жилинтэй хамт Испанийн Ибиза аралд дарвуулт завиараа зугаалж явах үед нь паппарацчид тэдний зургийг авсан байна. Энэ үеийг хүртэл Луо Жилин Владимир Доронинтой холбоотой гэдгээ үгүйсгэсээр байсан юм.

0 Сэтгэгдэл