Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Хотын хогийг хоёр ээлжээр цэвэрлэнэ
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.
Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм. Гэхдээ хогийн уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 05:00 цагаас 21:00 цаг хүртэл 2 ээлжийн зохион байгуулалтаар тогтмол, тасралтгүй цэвэрлэж эхлээд байна.
Мөн зуслангийн ам бүр дээр 2 эко ажилтан ажиллуулахаар болж, эко ажилтнууд нь орчин тойрноо цэвэр цэмцгэр, хоггүй байлгах, ил задгай тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх, хогийн цэг дээр хог шатаалгахгүй байх үүргийг хүлээн ажиллана. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж албаныхан онцолж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл