Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Есөн дүүрэгт 52 байршилд газар өмчлүүлнэ
Газар өмчлөлийн тухай хууль 2003 онд гарснаар иргэд газраа өмчлөх эрхтэй болсон. Тэгвэл дээрх хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн сая 226 мянган хүнээс 93 мянган нь газраа өмчилж авчээ. Энэ нь, нийслэлд газар өмчлөл 0.7-хон хувьтайг харуулж байгаа хэрэг. Иргэд газраа өмчилж авахгүй байгаа шалтгаан нь бичиг цаасны ажил их, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй зэргээс болж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага гэсэн баримт бичгийг УИХ-аар баталсан. Үүний хүрээнд нийслэлийн бүсчлэлийн үүрэг тодорхой болсон. Тухайлбал, нийслэлийн суурьшлын бүс, үйлдвэрлэл үйлчилгээний бүс гэх мэт. Үүний дагуу иргэдэд газар өмчлүүлэх байршлуудыг өчигдөр НИТХ-аар баталлаа. Ингэхдээ хотын есөн дүүрэгт 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдлээ. Эхний ээлжинд газраа өмчлөх шаардлагатай 738 мянга 18 хүн байгаа аж. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өмчлөх газрын байршлыг хамгаалалтад авч, дараа нь хэсэгчилсэн дэд бүтэцтэйгээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь тусган өмчлүүлэх ажлыг эхлүүлэх гэнэ. Нийтдээ 15 мянга 309 га газар багтаж байна. Үүнийг айл бүрт 0.07 га-гаар нь өмчлүүлнэ гэвэл 164 мянган 620 иргэн газар өмчлөх боломжтой гэсэн үг. Гэхдээ нэмж 121 сургууль, 149 цэцэрлэг, нийтийн ахуйн үйлчилгээний байршлыг тухайн бүрт тодорхойлж өгөхөөр боллоо.
Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлгөөний газрын дарга Н.Нацагдорж “Эдгээр байршлыг сонгохдоо хүмүүсийн сонирхлыг татдаг суурьшлыг түлхүү сонгож оруулсан. Суурьшил үүсгэхдээ дэд бүтэц болон төлөвлөлттэйгээр бий болгоё, ядаж л сургууль, цэцэрлэгийн талбайг нь хамгаалалтдаа авъя гэж сонгосон.
Өмнө нь 361, Тахилтын аманд газар өмчлүүлэх ажил явагдсан. Гэхдээ энд суурьшлын бүс үүсч чадаагүй. Гэсэн ч энэ газрууд эзэнтэй. Эзэнтэй болно гэдэг нь дараагийн зөвшөөрөлгүй иргэд суурьших нөхцөл үүснэ гэсэн үг. Тэр нөхцөлийг хааж өгч буй хэрэг. Гэр хорооллын байршлыг зааж байгаа нь эзэнтэй болгох, хотын төлөвлөлтийг цэгцтэй явуулах бодлого юм” хэмээн ярьсан. Ямартай ч, хотын зах руу дэд бүтэц татна гэсэн нь суурьшил нэмэгдэхэд хүргэсэн гэнэ. Тухайлбал, УС-15-ын дэд бүтцийн ажил яригдаж эхэлснээс хойш Улиастайн ам руу суурьшил нэмэгдэж, цаашдаа ундны усны хамгаалалтын зурвасыг байхгүй болгож, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй айлууд бий болох нөхцөл бүрдсэнийг хотын удирдлагууд хэлж байлаа.
Газрын тухай хуульд тусгагдсаны дагуу орон сууцны доорхи газрыг иргэдэд өмчлүүлэх заалтыг хэрэгжүүлнэ. Энэ ажлыг зохион байгуулбал 12836 орон сууцны иргэнд орон сууцны доод газрыг нь баталгаажуулж өгөх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Харин энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1533 иргэнд газар өмчлүүлнэ гэж тусгажээ.

Б.ЖАВ
0 Сэтгэгдэл