Тамхи манай дэлхий дээр хүний нас барах хоёр дахь гол шалтгаан болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Өнөөдөр манай гариг дээр нас барж байгаа 10 хүний нэг нь буюу жилд таван сая хүн тамхины аюулаас болон хорвоог орхиж байна. Ийм байдал хэвээр байх юм бол 2020 он гэхэд жил бүр 10 сая хүн тамхинаас болж ертөнцийн мөнх бусыг үзнэ гэж тооцож байгаа юм. Манай дэлхий дээр өвчин үүсгэгч зүйлсийн дотор тамхи дөрөв дэх хүчин зүйл нь болж байгаа юм. Энд мэдээж тамхичид зүрх судасны өвчин, багтраа, хорт хавдар, сүрьеэ уушигны өвчнөөр тамхи татдаггүй хүмүүсийг бодвол илүүтэй өвчилж байна.
Үүний зэрэгцээ тамхи татдаг хүмүүс ар гэрийнхээ эдийн засагт ямар их гарз учруулж байгаа нь тодорхой. Нөгөө талд нь тамхинаас үүдэлтэй өвчнийг анагаахад улс, эрүүл мэндийн салбар ямар их хөрөнгө зарж байгаа билээ. Тамхи татсанаас болж байгаа өвчлөлөөс болж улс, ажил олгогчид бүтээгдхүүн үйлдвэрлэх ямар их нөөц боломжоо алдаж байгаа билээ. ДЭМБ-ын 1994 оны илтгэлд дурдсанаар бол тамхины хэрэглээнээс болж дэлхий даяараа жилд 2.0 тэрбум долларын цэвэр алдагдал хүлээж байна гэсэн байдаг. Үүний гуравны нэг нь хөгжиж байгаа орнууд гээд байгаа.
Ер нь өндөр хөгжилтэй орнуудад тамхины хэрэглээ улам бүр буурсаар байхад буурай хөгжилтэй орнуудад өссөн дүн гарч байна. Хөгжил дорой, хүн ам нь дундаж түвшнээс доогуур орлоготой орнуудад нийт тамхичдын 82 хувь нь амьдардаг байхад энэ тоо жил бүр 3,4 хувиар өсдөг гэсэн баримт ч байна. Ийм орнуудад ядуу айл өрх нийт орлогынхоо 10 хувийг тамхинд зарцуулдаг гэсэн судалгаа ч бий.
Өнөөдөр дэлхий дээр 1,1 тэрбум гаруй хүн тамхи татаж байгаагийн 200 сая нь эмэгтэй хүн байдаг гэнэ. Дэлхий даяараа тамхинд жилдээ 100 тэрбум доллар зарцуулдаг гэнэ.
Энэ бүхнээс үүдээд тамхины эсрэг улс үндэстэн бүр тэмцэж, тамхины хэрэглээг аль болох хязгаарлахыг эрмэлзэж байна. Дэлхийн бараг бүх улс орон олон нийтийн газарт тамхи татахыг хориглож, ийм хоригтой газрынхаа хүрээг аль болох тэлсээр байна.- АНУ-д бол муж бүр өөр өөрийн хуулиар тэмцдэг. Нью-Йорк мужид гэхэд л олон нийтийн газар, албаны машинд тамхи таахыг хориглож зөрчвөл 1000 доллар хүртэл мөнгөөр торгодог.
- Орост нийтийн тээвэр, сургууль соёлын байгууллагууд, цэнгэлдэх хүрээлэнд тамхи татахыг хориглодог. Тамхийг телевизээр сурталчлахыг хориглосноос гадна, тамхи татаж байгаа хүний зураг нийтлэх, насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалахыг мөн хориглосон.
- Италид олон нийтийн газарт тамхи татвал 250-2000 доллараар торгоно.
- Бутаны хаант улсад тамхи худалдаалбал 225 доллараар торгоно. Уг нь энэ улсад дундаж цалин 16 доллар.
- Шведэд “Тамхигүй хойч үе” кампанит ажил өрнүүлж 1975 оноос хойш төрөгсдийг хамруулж байна. Осло, данийн Копенгагенд сурдаг оюутан тэтгэлэг авахыг хүсвэл тамхи татдаггүй байх ёстой.
- Данид нийт ажлын байрны 75 хувийг тамхигүй бүс болгож зарласан.
- Германд даатгалын хуулиа тамхичидтай тэмцэхэд нийцүүлсэн. Тамхи таттадгүй хүний татвар нь тамхичдынхаас бага. Германд бас тамхилах цаг гэж бий. Харин тамхиа хаясан хүний амралтыг нэмдэг.
- Их Британид бүх баар, зоогийн газар, клуб, албан байгууллагуудад тамхи татахыг хориглосон. Шорон, зочид буудал зэрэгт тамхи татах тусгай газар зааж өгсөн. Зөрчвөл торгууль нь 2500 фунт стерлинг.
- Белгид олон нийтийн газар тамхи татахыг хориглож зөрчсөн хүнийг 480 доллараар торгож байх болсон.
- Голландад 12-16 насны бүх хүн тамхи татдаггүй гэсэн судалгаа бөглөж, энэ нь үнэн бол сар бүр 200 долларын тэтгэлэг авна.
- Финляндад бол тамхийг зөвхөн гудамжинд л татаж болно. Өөр татах газар байхгүй. “Тамхигүй сарын ажил” гэж зохиодог.
- Испанид эмнэлгийн байгууллага, сургууль соёлын газарт тамхи худалдаалахыг хориглосон. Нитйинй тээвэр, олон нийтийн газар, жирэмсэн эмэгтэй ажилладаг газарт, төрийн байгууллага, хүнсний үйлдвэр, үзэсгэлэн, номын сан, театр, кинотеатр, спортын битүү танхимуудад тамхи татахыг хориглосон.
- Польшид олон нийтийн газар тамхи татахыг хориглож гудамжинд байсна тамхи худалдаалах бүх автомат цэгийг хаасан.
- Унгарт хориглосон газарт тамхи худалдаалбал 420, тамхи татвал 125 доллараар торгодог.
- Канадад төрийн бүх байгууллага, баар зоогийн газарт тамхи татахыг хориглосноос гадна ажилдаа, нисэх онгоцны буудал, төмөр замын буудалд тамхитай очихыг хориглосон. Спортын арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчид ивээн тэтгэхийг бас хориглосон.
- Сингапурт цахилгаан шат, автобус, метро, галт тэрэг, эмнэлэг, кино театр, зоогийн газруудад тамхи тат ахыг хориглосноос гадна тамхи сурталчлахыг бас хаасан. “Тамхи татахыг хоригловь торгууль 500 доллар” гэдэг хэм хэмжээ тогтсон
- Японы Осакад тамхи татдаггүй хүмүүст фирм нь шагнал өгдөг болж. Хагас жил тамхи татахгүй байвал та 190 долларын шагнал авна.
- Малайзад тамхиа хаясан хүнд төрөөс хөнгөлөлттэй зээл өгнө.
- Туркийн нэг жижиг тосгонд насанд хүрэгсдийг тамхи татахыг бүрэн хориглосон. Зөрчсөн хүн ядууст нэг уут сахар юм уу нэг уут гурил өгөх ёстой. Туркт бас тамхи татаж байгаад хаясан хүмүүсийн туршлагыг сурталчлах музей бий.