Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б. Болдсайхан эмч захиалгат сэтгүүлзүй рүү урвав

...Хүүхдийн паркийн газрыг хувааж идсэн нөхдийг өмөөрсөн өнгө аястай нэвтрүүлэг хийсэн явдал нь Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнийг таслан зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөхиүлэн дэмжсэн мессежийг олон нийтэд түгээхийг оролдсон үйлдэл болов...
“Зүрхний” хэмээн овоглогддог Бундаг эмчийн хүү Болдсайхан Гуравдугаар эмнэлэгт эмчийнхээ ажлыг хийгээд л даруухан амьдарч байсан цаг хэдийнээ ард хоцорчээ. Сайн эцгийн буянд гайгүй сайн эмч болсон тэрбээр зүрх муутай олон өвчтөнд амьдрал бэлэглэсэн нэгэн гэгддэг. Гэвч үндсэрхэг үзэл ярьж, цэцэрхэх дуртай болсон түүний хувьд гэнэтхэн их улс төр лүү орж мэргэжлээ солихоор шийдэн “Ёо ёог анагаах нь” гэдэг ном гаргаж, 2008 онд ИЗН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн ч олигтой санал авч чадаагүй билээ. Улс төрөөр хол явахгүйгээ мэдсэн тэрбээр авааль эхнэр Алтанцэцгээсээ салж, BSB-ийн А.Сүхболдын ганц охинтой хэсэг хугацаанд дэр нэгтгэж, айл гэр болж тоглосны эцэст ааш зан тохирохгүй тул тэгсхийгээд нүүр буруулсан гэлцдэг. Түүний удаах сонолт нь “Казино” Д.Энхбаатарын дүү Д.Энхцэцэг хэмээх МСS-ийн дэд захирал бүсгүй байлаа. Тэдний янаг амрагийн явдал дээд цэгтээ тулж, удалгүй тоонот гэрт толгой холбосноор Б.Болдсайхан эмч бизнесийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан билээ. Эхнэрийн буянд “Сонгдо” эмнэлгийг өөрийн болгож аваад захирлаар нь томилогдсон ч Б.Болдсайхан эмч Гуравдугаар эмнэлгээсээ ховхрохыг хүссэнгүй. Хоёр эмнэлгийн хооронд гүйгээд зогсохгүй телевизийн захиалгат нэвтрүүлэг хийж, олон түмний тархийг угаах ажилд гаршиж эхэлжээ. Хүүхдийн паркийн газрыг хувааж идсэн нөхдийг өмөөрсөн өнгө аястай нэвтрүүлэг хийсэн явдал нь Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнийг таслан зогсоож, улмаар тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөхиүлэн дэмжсэн мессежийг олон нийтэд түгээхийг оролдсон үйлдэл болов. Гэвч үүний цаана нөгөөх л MCS-ийн бариулж буй “Шангрила” зочид буудлын асуудлыг зөвтгөсөн маягаар бүхэлд нь хамруулан сайшаан дэмжиж буй өнгө аясыг илэрхийлсэн нь хэтэвч нэгтнүүдээ өмгөөлж, хаацайлсан үйлдэл болох нь тодорхой байна. Өнөөдөр эмч Б.Болдсайхан эмчийнхээ ажлыг л хийвэл барав шиг. Тэрбээр захиалгат сэтгүүлзүй рүү увайгүйгээр хаалга өшиглөн орж ирж буй нь түүний нэр хүндийг “Сонгдо”-гийн хажууханд тавигдсан замтай тэгшилж байна. Өнөөдөр хэн нэгэн сэтгүүлч “Сонгдо”-д орж ирж зүрхний хагалгаа хийлгэнэ гэвэл Б.Болдсайхан лав саваад уначих байх. Монголын сэтгүүлзүй арайхийн цэвэршихийн төлөө нэг алхам ч гэсэн урагшлахыг зорьж байхад энэ мэтийн нөхдүүд арагш чангааж бу нь ёс зүйд үл нийцнэ. Гудамжны хар яриаг телевизийн сэтгүүлзүйд оруулж ирэхийг санаархсан Б.Болдсайхан эмч өөрийгөө арай од бочихсон гэж бодчихсон юм биш байгаа?! Энэ ч арай хэтэрнэ ээ.

“ Маш нууц ” сонин

0 Сэтгэгдэл
Zaluuchuudaa ehleed hudulmur hiij sur daraa ni shuumjil, boldsaihani zuv ZUV
Ajil hiij vzeegui showgaar todroh geed baigaa Munhbat metiig sain bolgooson do
ene chin mundag emch olon huniig ayult uvchnuus avarsan hiideg umaa hiij yavaa hun shvv yagaad setguulchiin ajliig hj bolohgvi gej uhaalag sain emch zuv um hj bgaad bayar hurgie
Өөрийг таниулсан даа Б.болдсайхан
Боогийгийн зөв ш дээ тэр мөнхбат гэж нэг күгээр нэг хэзээ ч шийдэгдэхгүй асуудлаар шоу хийж анхаарлын төвд орж байгаад их улс төрд орох гэсэн алиа салбадай шүү дээ
би тэр нэвтрүүлгийг үзсэн. Болдсайханы зөв байсан шүү дээ. Харин Мөнхбат гэдэг залуу арай дэндүү мулгуу юм байна лээ. Болдсайханы асуусан бүх асуултад гарах гарцгүй таг болсон. зүгээр л Бодь-ийг буруутгах л зорилготой хүн байна лээ.
boldsaihan emch ok
ta eo eogoo l emchilvel yasan ym be
lebegdorj nam nertei nuhduiig bugdiig ni alban tushaal tusul munguur hudaldan avch baina buyan jagaaenkhsaikhan oyun ereliin erdenebatiig hurtel golohgui avch baigaa deer ni turuus asar ih mungu shiiduulj avsan huuliig zasvarlaj uurtuu ashigtai erguulsen setguulchdiig amerik hurtel yavuulj beldsen songuuliin buh shatnii horoond humuusee shurguulsan MAN iin sanaliig huvaalgaj udvaliig garguulsan har mashind programmaa suulgasan yurni buh beltgelee hangasan nairaa ni hanasan odoo avilgaltai temtsej baigaa gej batlahiin tuld altanhuyagiig shalgaj baigaa dur esgeed songuuliin daraa hergiig heregsehgui bolgohoor daalgavar ugch baina ene daranguilagch mash ih aij baina mash ih mungu tsatsaj baina bas mash sain ajillaj baina Mongoliin ard tumen ene daisnaas salahiin tuld 23 jil hoshigiruulsniih ni tuluu uuriig ni odoo l hoshigiruulah tsag irsen shuu
yamar zaluuchuudaar yana gelee chi, sanaj yavaarai, ug aldval butsaaj boldoggui shuu!!!!!!!
teneg.zahialgat hun
Tom tenegtsen Dee
myy boowon tolgoilson gulug doo naa chne
noxoin ***** chin zugeer l emchee xiigeed yavj bn biz de.
songdo emnelgiig eruul mendiin ih surguulid ni buzaagaad ogooch boldsaihan minu
Teneg er oopigo taniulj shibshigee duel gej vax n be
Хамгийн их уншсан