Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Алтаншагай: Энэ жилийн тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа


Энэ жилийн хүүхдийн баярын хамгийн сонирхолтой тоглолт, “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” театрчилсан тоглолтод “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид оролцон тоглож буй билээ. Сүүлийн үед олон сайхан уран бүтээл, авьаяслаг жүжигчдээрээ үзэгчдийн талархлыг хүлээх болсон тус театрынхан Динза, Цондоолойгийн энэ удаагийн тоглолтыг маш сонирхолтой, хөгжилтэй болгох нь гарцаагүй. Тун удахгүй хүүхдүүд та бүхний хүртээл болох гэж буй “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтын бэлтгэлийн үеэр “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагайтай уулзаж ярилцлаа.


-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна даа?
-Юуны өмнө, Монголын ирээдүй болсон алдрай бяцхан үрс, хөөрхөн дүү нартаа олон улсын хүүхдийн эрхийг хам­гаалах өдрийн мэндийг хүр­гэе. Мөрөөдлийн театр нь хүүх­дийн уран бүтээл хийдэг заншилтай болсоор гурав дахь жилтэйгээ золгож байна. Бид анх “Зургадугаар сард зочилсон өвлийн өвгөн” дараа нь “Их ид шидтэн” хүүхдийн жүжиг тавьж байсан бол энэ удаа манай улсын шилдэг агентлагт зүй ёсоор багтдаг “Ирмүүн Медиа групп”-тэй хамтран тог­лолт хийхээр бэлтгэл ажил­даа орчихоод байна. Бид хамтарч тоглолт хийж бай­гаа­даа сэтгэл хангалуун байгаа. Учир нь, Ирмүүн бол Монголын хүүхдүүдийн оюунд ихээхэн хөрөнгө оруу­лалт хийж, идэвхтэй үйл ажил­ла­гаа явуулдаг томоохон байгууллага. Мөн жил бүр хүүх­дийн баярын тоглолт хий­дэг сайхан уламжлалтай, тэр тусмаа эдгээр тоглолт нь тун амжилттай болж, олон хүүхдийг хамарч чаддаг. Энэ хамт олны брэнд болсон арга хэмжээ шүү дээ.
Тиймээс Ирмүүнтэй хамтарч ажиллаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Манай хоёр хүчтэй бүрэлдэхүүн нэгдэж энэ удаагийн тоглолтыг тавихаар урам зоригтой, хичээн ажиллаж байна. Тийм болохоор энэ жилийн тоглолт сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Ирмүүний зохион бай­гуулдаг тоглолтын талаар өмнө нь мэддэг байсан уу?
-Драмын театрын жүжигчин байхдаа Динзагийн тоглолтод оролцон тоглож байсан л даа. 2009 онд анх тоглосон санагдаж байна. Тэр үед хар сүнсний дүрд тоглож байсан бол энэ жил мөн сүнсний дүрд тоглож байгаа. Ингэж жүжигчний хувьд Динзагийн тоглолттой холбогдож байлаа. 

-Мөрөөдлийн театрын жү­жигчид хэн хэний дүрд тог­лож байна вэ?
-Батаа маань харь гара­гийн ахлагч, жанжин болж бай­гаа. Эрхэмээ бид хоёр 500 бо­лон 400 жилийн настай сүнс­ний дүрд тоглоно. Муу талын сүнснүүд л дээ. Харин Дөлгөөнөө Цондоолойгийн дүрд, Динза, Жижгээ нарт ма­най театрын залуу уран бү­тээл­чид тоглож байна.

-Динза, Цондоолойгийн өмнөх жилийн тоглол­туу­даас энэ жилийнх ямар онц­логтой байх бол?
-Энэ жилийн тоглолт маань илүү мюзикль талдаа, бүжиг, дуу ихтэй болж байна. Энэ удаагийн уран бүтээлийн маань найруулагчаар бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа. Бүжиг, дуу, жүжиглэлт дээр жигд ажилладаг учраас түүнийг урьсан юм. Тиймээс бүжиглэлт сайтай, дуутай сайн тоглолт болно, үүний төлөө бид хамтдаа өдөр, шөнөгүй гар нийлэн ажиллаж байна.
Өөр нэг онцлог нь зохиол их сайн болсон учраас манай театрынхан сэтгэл их хангалуун байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань компьютер, видео тоглоомонд их донтдог болжээ. Энэ нь эцэг эхчүүдийн санааг маш зовоож буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс энэ хорт зуршлаас нь салгахын тулд хүүхдэд хүчээр хэлэх биш харин урлагаар дамжуулж, зөөлөн аргаар хэлж өгөх ёстой юм. Мөн монгол хүн бүр экологи, байгаль дэлхийгээ хайрлая, хамгаалъя гэж ярьдаг болсон. Бид ч уран бүтээлээрээ дамжуулж энэ тал дээр дуу хоолойгоо хүргэе, хүүхдүүддээ ойлгуулъя гэж хүссэн юм. Энэ хоёр чухал санааг зохиолд тусгаж өгсөн учраас хүүхдүүдэд төдийгүй аав, ээж нарт ч нэгийг бодогдуулах тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

-Их сургамжтай, ухаа­рал хайрласан мөн дуу хөгжимтэй сонирхолтой тог­лолт болох юм байна. Тог­лолтоо үзэхээр тэсэн ядан хү­лээж буй хүүхдүүддээ хан­даж юу хэлэх вэ?
-Мөрөөдлийн театр, “Ир­­мүүн Медиа групп”-тэй хамт­­­ран энэ удаагийн уран бү­тээ­лээ хүүхэд багачууддаа то­ли­луулахад бэлэн боллоо.
Эх орныхоо байгаль ус, ургамлыг хамгаалж, аварч үлдэх нь яагаад чухал вэ гэдгийг бидний тоглолтоос үзэж, ойлгоорой, баяраа тэм­дэг­лэн­гээ энэ сайхан уран бүтээ­лээ ирж үзээрэй хэмээн урьж байна. Хүүхдүүд та бүх­нийг уйдаахааргүй олон сай­хан сюрприз барина шүү.
Хүүхдүүд ээ, хайртай дотны андуудтайгаа хамтдаа нэг өдрийг сайхан өнгөрүүлцгээе.
“Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтын ерөн­хий ивээн тэтгэгчээр “ХАС” банк ажиллаж байгаа юм.  “Ирмүүн Медиа групп” нийг­мийн хариуцлагынхаа хү­рээнд, уламжлал болгон зо­хион байгуулдаг энэхүү тог­лолт нь манай хотын хүүхдэд зориулсан хамгийн том соёлын арга хэмжээний нэгд тооцогддог. Тоглолтын талаар­хи мэдээллийг 318073, 70116117, 99770707, 99049143, 99016154 утсаар авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан