Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт БНСУ-ын хөрөнгө оруулалттай, ашгийн бус гэх төрийн бус байгууллага нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэн О.Оюунжаргал мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ маргааш сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулна. Ярилцлага Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.
11:00 цагт: Эрхчөлөөний талбайд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” болно. Өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцоно.
11: 00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага болон эхний алхамуудын талаар "Алтан хальс" холбооны гүйцэтгэх захирал болон гишүүд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Төрийн Ордоны "Г" танхимд "Сонгууль Ба Хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо" сэдэвт сургалт болно.
Оролцох байгууллага: СЕХ, Сонгогчдын Боловсрол төв, Парламентийн Сэтгүүлчдийн Холбоо...
11:00 цагт ССАЖЯ-ны Хурлын танхимд Сүхбаатарын талбайд байгуулагдаж байгаа "Үлэг гүрвэлийн түр музей" болон музейн асуудлаар ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсээс мэдээлэл хийнэ.
14:00 цагт "Гэр бүлийн үнэ цэнэ" үндэсний хэмжээнд өрнөж буй хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдлаж буй "Авьяаслаг гэр бүл" уралдааны эцсийн шалгаруулалт, нэгдсэн Гала концерт Монголын хүүхдийн ордонд болно.
09 цагт “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцоно. Хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд болно.
15:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Үндэсний их баяр наадмын комисс нээлттэй хуралдана.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ЧД-ийн 5-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулна.
14:00 цагт: "МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН" сэдэвт өдөрлөг ШУТИС-ийн төв байрны Урлаг зааланд болно. Өдөрлөгийг ЕБС-ийг төгсөх ангийн сурагчдад зориулан Монголын Шинжлэх Ухааны Салбарын Эмэгтэй Эрдэмтдийн Холбооны Удирдах Зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм байна.