Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Баасанхүү: 2014 он гэхэд 123 сум хөгжлийн төлөвлөгөөтэй болно


“Мерси кор” олон улсын байгууллагын “Хариуцлагатай Засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн мэргэжилтэн Н.Баасанхүүгээс сумдын хөгжлийн төлөвлөгөөний талаар тодрууллаа.
 

-Сумдыг хөгжлийн төлөвлөгөөтэй болгоно гэсэн. Энэ ажил хэзээнээс эхлэв. Хөгжлийн төлөвлөгөөг нь гаргах сумдаа яаж сонгосон юм бол?
-Манай байгууллага  2005 оноос эхлээд орон нутгийн хөгжлийг иргэдийн оролцоонд тулгуурлан төлөвлөх төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Хөдөө орон нутагт төлөвлөлт учир дутагдалтай байгаа. Бид төсөлдөө хэд хэдэн том зорилго тавьсан. Нэгдүгээрт төлөвлөлт хийх арга зүйтэй болох хэрэгтэй. Дараа нь сум орон нутаг өөрөө хөгжлийн төлөвлөгөөтэй болох шаардлага бий. Мөн   төрийн бус байгууллагуудын төсөл боловсруулах хэрэгжүүлэх, үр дүнгээ тооцох, тайлагнах арга зүй сул байгаа юм. Иймд   Монголын нутгийн удирдлагын холбоо гэж төрийн бус байгууллагатай хамтарч 17 аймгийн 123 суманд үйл ажиллагаа явуулж  байна. Улсын хэмжээнд зар явуулсан. Нийт 134 сум ингэж ажиллая гэж санал ирүүлсэн. Ингээд тухайн сумдын иргэд, төрийн байгууллагын санал санаачилгаар энэ төслөө хэрэгжүүлж байгаа юм.

-Ер нь, хөгжлийн төлөв­лө­гөөтэй. Түүнийхээ дагуу хөрөнгө оруулалт хийж ажилладаг сумын төв хэр олон байна  вэ?
-Сайн төлөвлөлттэй сумын төв алга. Төлөвлөгөөгүй учраас сумын төв хөгжихгүй хүн ам нь нийслэл,  аймгийн төв зэрэг томоохон суурин газар руу нүүгээд байгаа юм. Тухайн суманд нэг  засаг дарга гарч ирээд дөрвөн жил болоод солигддог. Тэгээд нэг ажил эхлээд түүнийхээ үр дүнг үзэж чадалгүй  солигддог. Хэтийн төлөвлөгөө байхгүй болохоор дараагийнх нь  Засаг дарга түүний хийж байсан зүйлийг  орхидог. Ийм байдлаар хөдөө орон нутаг, сумын төв хөгжинө гэж байхгүй. Харин час хийсэн нарийн чанд төлөвлөгөөтэй болвол тухайн Засаг дарга би энэ дөрвөн жилд энэ төлөвлөгөөний дагуу ийм зүйл хийлээ гэдгээ тайлагнаад хэрэгжилтээ тооцуулаад явах учиртай. Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Өнөөдөр энэ сангийн хөрөнгөө  юунд зарцуулах вэ гээд бөөн  бужигнаан болдог боллоо.  Тэгээд нэг өдөр бүгдээрээ сууж байгаад тийм ийм зүйлд зарцуулна гээд огцом шийдчихдэг.  Энэ хөрөнгө оруулалт нь төдийлэн оновчтой бус мөнгө үрсэн зүйл болоод өнгөрдөг. Уг нь, нарийн төлөвлөгөөтэй бол түүнийхээ дагуу үр ашигтай зарцуулна шүү дээ.

-Танай энэ төсөлд хамрагдсан сумдууд хөгжлийн төлөвлөгөөгөө хэдийд гаргах вэ?
-Сайн ажилласан нь ирэх ес, аравдугаар сар гэхэд гарна. Ер нь,  2014 оны дөрөв, тав дугаар  сар гэхэд 123 сум бүгд хөгжлийн төлөвлөгөөтэй болно. Урд нь 13 аймгийн 127 суманд төлөвлөгөө боловсруулсан. Эдгээр сум  тэргүүлэх салбар, хэтийн хөгжлөө тодорхойлсон.   Зарим сумын төв  230-240 төсөл хэрэгжүүлэх дараалал хүртэл гаргасан. Үүний дагуу хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хийж  хөрөнгө мөнгө олоод ажиллаж байгаа. Хамгийн сайн жишээ нь Ховд аймгийн Булган сум. Энэ сум нэг тэрбум 149 сая төгрөгийн хөрөнгө босгоод сумынхаа асуудлыг шийдэж байгаа юм. Эхний ээлжинд гурил тэжээлийн үйлдвэр байгуулж байна. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Иргэд хямд үнэтэй гурил, малын тэжээл авдаг болно. Мөн төрөхийн өмнөх байр байгуулах санал нэг бизнес эрхлэгч тавьсан. Ийм байр байгуулахад зургаан сая төгрөг л зарцуулсан. Төрөх гэж хөдөөнөөс сумын төвд ирсэн эмэгтэй тэр байранд гэртээ байгаа юм шиг л байж, эмчилгээ сувилгаа хийлгэж байгаад амарждаг болсон. Үүнийг ажиллуулахад дор хаяж хоёр хүн ажлын байртай, орлоготой болж байна. 

-Та 127 суманд төлөвлөгөө хийж өгсөн гэлээ. Үүний хэрэгжилт нь ямар байна. Тооцож үзсэн үү?
-Бид энэ онд эдгээр сумын  төлөвлөгөөний хэрэгжилт ямар байгааг тооцож үзсэн. Тэгэхэд хамгийн бага нь 34 хувийн хэрэгжилттэй байсан. Хамгийн өндөр 61 хувьтай байгаа. Энэ нь тухайн сумын иргэд, Засаг даргын идэвхи, санаачилга ажил хэрэгч байдлаас шалтгаалж байгаа юм. Жишээлбэл, Ховдын Булган, Увсын Хяргас сумын хөгжлийн төлөвлөгөө хамгийн  сайн хэрэгжиж байна.

-Тэгэхээр танай төслөөс тухайн суманд бизнес эрхлэгчдэд зээл олгодог уу?
-Өмнө нь иргэдийн бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтад нь туслах зорилгоор зээлийн баталгаа гаргаж өгдөг байсан. Одоо зөвхөн сумын хөгжлийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм. Дээр хэлсэн 123 сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад манай төслөөс нийт 223 сая төгрөг зарцуулж байгаа. Сумдууд нийтдээ  400 гаруй сая төгрөг гаргаж байна. Ер нь, сумд хөгжлийн төлөвлөгөөтэй болчихоод энэ төслөө улсын төсөв, Сум хөгжүүлэх сан, хандив, зээл тусламжаар санхүүжүүлнэ гэдгээ тодорхойлох учиртай. Ингэж байж л хөгжилд хүрнэ. Тийм нарийн төлөвлөгөөтэй бол төр засаг ч дэмжээд явахад амар болно шүү дээ.  

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан