96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
70 жилийн өмнө алдсан түрийвч нь олджээ

Итгэл найдвараа хэзээ ч битгий алд гэдэг ортой үг шүү. Үүнийг дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 88 настай, америк эр Роберт Белл баталж байна. Түүний 1941 онд Чикагод цэргийн сургуульд сурч байхдаа алга болгосон түрийвч нь саяхан эргэж ирсэн байна. Түрийвчинд нь мөнгө ч бараг байсангүй, харин 62 жилийн тэртээ авто машины ослоор амь алдсан анхны эхнэр Доротийнх нь хоёр гэрэл зураг байсан нь л үнэ цэнтэй зүйл байжээ. Роберт өнөөдөр “Сонин тохиолдол. Би бол түрийвчээ яаж яваад хаана гээснээ ч бараг мартаж орхиж. Магадгүй хэн нэгэн нь хулгайлсан л байх” гэж дурсч байна.
Түрийвчийг 1985 онд Чикагогийн цэргийн академид ажиллаж байгаад анх олсон цахилгаанчин Боб Жордан 25 жил хадгалжээ. “Тэгэхэд би арьсан гадартай хуучин түрийвч байхыг олсон юм” гэж Боб дурсч байна. Тэгээд л тэр түрийвчийг ширээнийхээ нүдэнд хийгээд мартаж орхиж. Цахилгаанчин эр саявтар түрийвчийг хараад гэнэт эзнийг нь олмоор санагдаж. “Түрийвчээ хаясан залуу мэдээж хөгширсөн, тэгэхээр эд зүйлийг нь эргүүлж өгөх хэрэгтэй гэж бодсон” хэмээн Боб хэлж байна. Түрийвч, хамгийн гол нь тэр зураг түүнд хэрэгтэй гэж бодсон. Тэгээд энэ өвгөн амьд сэрүүн байвал ёстой үхтлээ баярлана даа гэж бодоод л эрж эхэлсэн гэжээ. Жордон эрлээ нэлээд үндэслэлтэй нарийн эхлүүлж. Эхлээд тэр цэргийн байгууллагад, дараа нь нийгмийн хамгааллын алба, конгрессын гишүүний туслах гээд олон газарт ханджээ.
Гэтэл ахмад дайчин Юта мужийн нэг жижиг хотод байгааг олж гээсэн эд зүйлийг нь саяхан баяр ёслолын байдалтай гардуулан өгсөн байна. Роберт тэртээ цагт яаж гээсэн, алга болгосноо ч бараг мэдэхгүй байгаа эд зүйл, хамгийн гол нь хайртынхаа зургийг энэ олон жилийн дараа эргүүлж олж авсандаа нүдэндээ ч итгэхгүй шахам байж “Тэр үнэхээр л ийм сайхан бүсгүй байсан даа” хэмээн дурсч байна. Энэ бүхэн ганц Робертод ч төдийгүй ээжийгээ нас барахад ой хагастай байсан бага Робертод ч үнэ цэнтэй зүйл байсан. “Ээжийг минь нас барснаас хойш хэдэн жилийн дараа аав дахин гэрлэсэн болохоор өнөө хүртэл ээжийн талаар бид тун бага ярьдаг байсан даа” гэж хүү Роберт ярьж байна.
Түрийвчинд зургаас гадна нийгмийн халамжийн карт, зурагт сэтгүүлийн хайчилбар байжээ. “Мөнгө харин нэг их байгаагүй, сайндаа л 7-8 доллар байсан байх. Түрийвчээ алдахын өмнөхөн би үнэт цаас авчихсан байсан” гэж Белл яриад “Тэгэхэд чинь үнэт цаас худалдаж авбал бидэнд чөлөө өгдөг байсан юм” гэжээ.

0 Сэтгэгдэл